Япон болон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт анхаарал татаж байна

Японы ерөнхий сайд Шинзо Абэ болон Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар уулзалт хийх бөгөөд үүнийг Японы тал зохион байгуулах болохыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нь мэдээлсэн байна.

Харин Япон улсын Засгийн газраас үүний талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа. Ирэх дөрөв болон тавдугаар сард Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нар Кимтэй уулзах болсон учир Япон ч мөн үүний ард хоцрохгүй байхыг эрмэлзэж байгаа болов уу гэж шинжээчид үзсэн.

Ямартай ч Японы Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Францын мэдээллийн агентлаг AFP-ын энэ талаар асуусан асуултанд тодорхой хариулт өгөөгүй ч өөрсдийн зүгээс үр дүнд хүрэхүйц идэвх санаачлагыг гаргахыг хичээж байгаа гэдгийг хэлсэн байна.

Хоёр тал уулзвал Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн туршилтууд болоод хүн хулгайлах гэмт хэрэг авч хэлэлцэх хамгийн том асуудал болох юм.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …