Хоёр Солонгос спортын салбарын солилцооны асуудлыг хэлэлцэж байна

Өмнөд болон Умард Солонгосын төлөөлөгчид спортын салбарын солилцооны талаархи асуудлыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “YTN” суваг мэдээлэв.
“Өмнөх өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээний үеэр хүрсэн тохиролцоогоо бид хэрэгжүүлэхийг чармайж байна. Спортын салбар нь Солонгос хоорондын солилцоог хөгжүүлэх нэгэн хөдөлгөгч хүч нь болж магадгүй гэж бид үзэж байна. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадмын үеэр спорт хоёр Солонгосын харилцаа холбоог хөгжүүлэхэд анхдагч түлхэц үзүүлсэн юм” хэмээн Өмнөд Солонгосын спортын асуудал эрхэлсэн үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Чун Юль сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Панмүнжом тосгонд өнөөдөр эхэлж буй яриа хэлэлцээнд хоёр Солонгос тус бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Яриа хэлэлцээнд Умард Солонгосыг төлөөлж тус улсын спортын орлогч сайд Вон Гиль Ю оролцож байгаа юм байна. Ирэх 8 дугаар сард Индонези улсад болох Азийн наадмын нээлтэд хоёр Солонгосын баг тамирчдыг хамтран оролцуулах асуудал хийгээд хоёр улсын баг тамирчдын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах асуудлууд нь тус яриа хэлэлцээний гол сэдэв болж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …