Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта болон Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу нар Найроби хотноо яриа хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, аялал жуулчлал, тээвэр, холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр зэрэг салбарт хийгээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …