Гадаад мэдээ

June, 2018

  • 15 June

    АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоожээ

    АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ. Энэ тухай  “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн уулзалт Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн …

  • 15 June

    ОУВС-гийн урьдчилсан таамаглалтай санал нийлэхгүй байна

    АНУ-ын эдийн засгийн дунд болон урт хугацааны өсөлтийн талаархи Олон улсын валютын сангийн урьдчилсан таамаглалтай Америкийн сангийн яам санал нийлэхгүй байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

  • 15 June

    Мальдивийн ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайомд хорих ял ногдуулжээ

    Мальдив улсын эрүүгийн хэргийн шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Маумун Абдул Гайомын хууль бус үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож, түүнд 19 сар  хорих ял ногдуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Дээд шүүхийн дарга Абдулла Саид болон шүүгч Али Хамид нарт мөн шоронд хорих ял ногдуулжээ. Уг гурван этгээдийг гар утсаа хураалгахаас татгалзан цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгасан байна. …

  • 15 June

    ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэжээ

    Кувейт улсын эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ыг амжилттай зохион байгуулж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн захидал ирүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 15 June

    Ангараг гаригийг судлах төхөөрөмжтэй холбоо тасарчээ

      Ангараг гаригт асар хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас уг гариг дээрх судалгааны төхөөрөмжтэй холбоо тасарсан тухай АНУ-ын сансар судлалын агентлагаас /НАСА/ мэдээлснийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав. Уг шуурга нь 5-р сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Ангараг гаригийн гадаргуугийн дөрөвний нэг буюу 35 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаа аж. Энэ нь ойролцоогоор Умард Америк тив болон Оросын газар …

  • 14 June

    Сан-Франциско хотын даргаар анх удаа африк гаралтай америк бүсгүй сонгогджээ

    Сан-Франциско хотын даргын сонгуульд африк гаралтай америк бүсгүй Лондон Брид ялж, энэ албан тушаалд сонгогдсон анхны хар арьст эмэгтэй болжээ. Сан-Франциско хотын ээлжит бус сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь тус хотын Хяналтын зөвлөлийн тэргүүн Лондон Брид, Солонгос гаралтай Нью-Йорк хотын уугуул иргэн Жейн Ким болон Калифорни муж улсын сенатч асан Марк Лено нар байжээ. Саналын хуудсуудыг тоолоход эхний өдрүүдэд М.Лено …

  • 14 June

    Их Британийн хатан хаан албан ёсны арга хэмжээнд оролцоно

    Их Британийн хатан хаан Элизавета эзэн хааны гэр бүлийн шинэ гишүүн, Суссексийн гүнгийн ахайтан Меган Марклын хамтаар пүрэв гарагт тус улсад болох албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

  • 14 June

    Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

    Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.

  • 14 June

    Хятад ваар 19 сая ам.долларын үнэ хүрчээ

    Францын нэгэн хотын байшингийн дээврээс олдсон 18-р зууны үеийн Хятад ваар Парист мягмар гарагт болсон дуудлага худалдаагаар 19 сая ам.доллараар зарагдсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Нарсан ойд идээшилж буй бугануудын зурагтай уг ваарны амсрыг алтаар чимэглэсэн бөгөөд 30 см өндөр аж. Ваарны эзэн дуудлага худалдаанд оролцохоор ваарыг гутлын хайрцагт хийгээд, нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн гэнэ. Мэргэжилтнүүд уг ваарыг Цин улсын …

  • 14 June

    “ДАШТ-2018”-ын нээлтэд 20 гаруй улсын Төрийн тэргүүн хүрэлцэн ирнэ

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийг үзэхээр дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн ОХУ-д хүрэлцэн ирнэ гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгджээ. Нээлтийн ёслол энэ сарын 14-нд Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд эхний тоглолт Орос болон Саудын Арабын багаар эхлэх юм. “Улс орны төрийн тэргүүнүүд дэлхийн аваргын нээлтийн тоглолт болон хаалтыг үзэж сонирхох ихээхэн …

  • 13 June

    “Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэллээ

     Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дахин идэвхжиж эхэлжээ.

  • 13 June

    Суперкомпьютер бүтээх талаар америкчууд Хятадыг гүйцжээ

    Америкчууд 200 петафлопсын хүчин чадалтай цахим тооцоолох машин зохион бүтээснээр суперкомпьютер зохион бүтээх талаар Хятад улсыг гүйцэж түрүүллээ. Энэ тухай Массачусетсийн технологийн дээд сургуулиас эрхлэн гаргадаг  “MIT Technology Review” сэтгүүлд мэдээлжээ. Сэтгүүлд мэдээлснийг үзвэл, Теннеси муж улсын Оук-Риж хотод байрладаг АНУ-ын Эрчим хүчний яамны судалгааны хүрээлэнд “Summit” гэдэг нэртэй суперркомпьютерийг ажиллуулж байгаа аж. Суперкомпьютер дээд хүчин чадлаараа ажиллах үедээ нэг секундэнд …

  • 13 June

    Македон улсын шинэ нэрийг хэлэв

    Македон улсыг Бүгд Найрамдах Хойд Македон улс гэж нэрлэнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Зоран Заев өнгөрсөн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. З.Заев болон Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нар өчигдөр утсаар ярьжээ. Талууд Бүгд Найрамдах Македон улсын албан ёсны нэрний асуудлаар тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Македон Европын Холбоо болон Умард Атлантын гэрээний байгууллага буюу /НАТО/-д элсэн орох …

  • 13 June

    Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээжээ

     АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Умард Солонгос өөртөө хүлээжээ.

  • 13 June

    Деннис Родман Сингапурт иржээ

    Сингапурт Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Деннис Родман ирсэн байна. Тэрбээр Хойд Солонгост нэг бус удаа ирж байсан бөгөөд АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож, тус болоход бэлэн гэдгээ хэлж байсан билээ. Родман БНАСАУ-д очоод зогсохгүй тэндхийн сагсчдыг дасгалжуулж байсан удаатай. Мөн мань хүн найз Кимдээ Трампын бичсэн “Наймааны урлаг” номыг бэлэглэж байсан юм. Хоёр улсын төрийн …