АНУ НҮБ-аас нүүр буруулж байна гэж үзжээ

АНУ НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарснаараа НҮБ-аас нүүрээ бурууллаа гэж Хүний эрхийг хамгаалах олон улсын  “Human Rights Watch” байгууллага үзэж байна.

“АНУ тус зөвлөлөөс гарснаараа НҮБ төдийгүй Сири, Йемен, Умард Солонгос, Мьянмар зэрэг дэлхий дахинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсээс нүүрээ буруулж байна. Тиймээс бусад улс орны засгийн газрууд хүний эрхтэй холбоотой НҮБ-ын Зөвлөлөөс гаргах чухал шийдвэрүүдэд тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй болж байна” гэж “Human Rights Watch” байгууллагын гүйцэтгэх захирал Кеннет Рот хэлсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …