Гадаад мэдээ

June, 2018

  • 19 June

    Террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

    Нигер улсад өнгөрсөн ням гарагийн шөнө болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 43 болжээ. Энэ тухай “Agence France-Presse” агентлаг мэдээлэв.

  • 19 June

    Хатан хаан II Элизабетийн  төрсөн өдөрт Д.Цогтбаатар сайд уригджээ

    Улаанбаатар дахь Их Британийн ЭСЯ энэ сарын 14-нд Хатан хааны төрсөн өдрийг  тэмдэглэн өнгөрүүлжээ. Хатан хаан II Элизабет нь Британийн болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд сууж буй Хатан хаан юм. Элчин сайд Филип Малон ‘’Энэ жил 92 насны ойгоо тэмдэглэж буй Хатан хааны хувьд маш дурсамжтай жил тохиож байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Лондон хотноо ‘’Хамтын Нөхөрлөлийн …

  • 19 June

    Б.Обама улс төрд эргэн ирнэ

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама улс төрд эргэн ирж, 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дахин дэмжин ажиллаж магадгүй байгаа тухай “Vanity fair” сэтгүүл мэдээлэв. Олон улсын тавцан дээрх АНУ-ын нөхцөл байдал хийгээд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан хууль тогтоомжуудад сэтгэл нь түгшсэн Ардчилсан намын гишүүд Б.Обамагаас тусламж хүсчээ. Сүүлийн саруудад Б.Обама Ардчилсан намын өндөр дээд …

  • 19 June

    Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаатай болохыг зорьж байна

    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай итгэлцлийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын парламентын дээд танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

  • 19 June

    “Хьюндай”  компани үйлдвэрийн доголдолтой автомашинуудаа эргүүлэн татна

    Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Хьюндай”  компани хаалганы удирдах хэсэгт гарсан үйлдвэрийн доголдол бүхий 2300 гаруй автомашиныг Хятад улсаас эргүүлэн татахаар болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. 2015 оны гуравдугаар сарын 19-нөөс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд үйлдвэрлэгдсэн 2339 ширхэг “Карнивал” загварын машиныг баасан гарагаас эргүүлэн татаж эхэлжээ. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, компани хэрэглэгчдийн аюулгүй байдалд …

  • 19 June

    Автобусаар хүн дайрчээ

    Нидерландад болсон алдарт “Pink Pop” хөгжмийн их наадамд хүрэлцэн ирсэн хэсэг бүлэг хүмүүс рүү жижиг оврын автобус дайрсны улмаас 1 хүн амиа алдаж, 3 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “De Morgen” сонин мэдээлсэн байна. Осол хөгжмийн их наадам зохион байгуулагдаж байсан газраас холгүй болжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусны жолооч хэргийн газраас даруй зугтсан бөгөөд хэргийн шалтгааныг олж …

  • 19 June

    Ким Жөн Ун Хятад улсад айлчилна

    Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахаар болжээ.Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна. Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна гэж  “Nikkei Asian Review со” сонин мэдээлжээ. Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад …

  • 18 June

    Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ

    Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ний F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөх үед  Мексикийн нийслэл Мехико хотод хуурамч газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгдсэн байна. “Үндэсний шигшээ баг нь гоол оруулах баярт мөчийг харсан Мексикийн хөгжөөн дэмчигчид хөөрч баярласандаа үсэрч цовхочсон нь хуурамч газар хөдлөлт үүсэхэд нөлөөлсөн байж магадгүй” гэж “SIMMSA” газар хөдлөлтийн хяналт ажиглалтын сүлжээ мэдээлжээ. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, …

  • 18 June

    Гурван талын уулзалт хийх санал тавьжээ

     Умард Солонгосын эргэн тойрны нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 12 дугаар сард Бээжин хотод гурван талын уулзалт зохион байгуулахыг Хятад улс Япон болон Өмнөд Солонгост санал болгожээ.

  • 18 June

    Хоёр Солонгос спортын салбарын солилцооны асуудлыг хэлэлцэж байна

    Өмнөд болон Умард Солонгосын төлөөлөгчид спортын салбарын солилцооны талаархи асуудлыг хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд хэлэлцэж байна. Энэ тухай телевизийн “YTN” суваг мэдээлэв.

  • 18 June

    Японы Осака хотод болсон газар хөдлөлтийн улмаас 3 хүн амиа алдаад байна

    Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв. Хана нурсны улмаас 9 настай охин болон өндөр настай эрэгтэй амиа алдсан бол өөр нэг эрэгтэй хүн номын тавиурт дарагдан нас баржээ. Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан …

  • 18 June

    Македонд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн ажилтнууд бэртжээ

    Македон улсын нийслэл Скопье хотод байрлах парламентын байрны өмнө өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн 7 ажилтан бэртэл гэмтэл авч, 25 хүнийг баривчлан саатуулжээ. Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээртэй холбоотойгоор тус улсад эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн юм. Грекийн гадаад хэргийн сайд Никос Котзиас болон Македоны гадаад хэргийн сайд Никола Димитров нар өнгөрсөн ням гарагт Македон улсын үндсэн хуулиар баталгаажуулах шинэ нэрний …

  • 18 June

    Хоёр талын харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

    Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта болон Замбийн Ерөнхийлөгч Эдгар Лунгу нар Найроби хотноо яриа хэлэлцээ хийж, хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, аялал жуулчлал, тээвэр, холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр зэрэг салбарт хийгээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтын ажиллагаагаа …