Зөнч муур Ахиллын таамаг зөрлөө

Өнгөрсөн шөнө Санкт-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Аргентин болон Нигерийн шигшээ багийн хооронд болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа билээ. Тэрбээр тус тоглолтод Нигерийн багийг хожно гэж зөгнөсөн байжээ. Гэвч тус тоглолтод Аргентиний шигшээ баг Нигерийн шигшээ багийг 2:1 онооны  харьцаатай хожлоо. Ийнхүү зөнч Ахилл муур анх удаагаа таамгаа зөрүүлжээ.

Таамгийг урьдын адилаар хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг Ахилл муурны өмнө тавьж, сонгуулах маягаар явуулав.

Өмнө нь тэрбээр 4 тоглолтыг зөв тааварласан юм. Дараагийн удаад Ахилл муур ирэх сарын 3-нд болон 10-нд таамаглалаа харуулах юм байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …