Д.Трампын зөвлөхийг В.Путин хүлээн авч уулзжээ

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар Кремлийн ордонд уулзах үеэрээ хоёр улсын харилцааг сайжруулах асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ “Орос-Америкийн харилцаа хөрөөд байгаад АНУ-ын улс төрийн дотоод уур амьсгал ихээхэн нөлөөлсөн. Орос улс хэзээ ч сөргөлдөхийг эрмэлздэггүй. Таны Москвад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг бүрэн хэмжээнд сэргээх анхны алхмуудыг хийж чадна гэсэн итгэл найдварыг бидэнд төрүүлж байна” гэжээ.

“Коммерсант” цахим хуудасны мэдээлснээр, ОХУ-ын төрийн тэргүүнтэй хоёр улсын харилцааг сайжруулах боломжийг хэлэлцэх бодолтой байгаагаа Ж.Болтон мэдэгдсэн аж. Уулзалтад ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ.

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …