АНУ-ын эсрэг үг хэллэг бүхий зурагт хуудсуудыг хураан авчээ

АНУ  болон Умард Солонгос харилцан ойлголцолд хүрснээс хойш Умард Солонгосын эрх баригчид гудамж, талбайнуудаасаа Америкийн эсрэг үг хэллэг бүхий самбар, зурагт хуудсуудаа хураан авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Энэ тухай тэрбээр  Өмнөд Каролина муж улсын амбан захирагчид нэр дэвшигч Генри Макмастерыг дэмжсэн арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон тухайгаа тэрбээр сануулан дурдахын сацуу хоёр улсын харилцан ойлголцолд хүрснийг цохон тэмдэглэжээ.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт “Капелла” зочид буудалд болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …