Венесуэльд харгис дэглэм тогтлоо гэж мэдэгдлээ

Венесуэльд “харгис дэглэм” тогтлоо гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс лхагва гарагт мэдэгджээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Николас Мадурогийн дэглэм нь харгис дарангуйлал бөгөөд тус улсын эдийн засгийг доройтуулсан юм. Түүний гэмт хэргийн сөрөг үр дагаврыг тоогоор илэрхийлэх боломжгүй боловч 2 сая гаруй хүн эх орноосоо дайжихад хүрсэн нь хорт үр дагавруудынх нь нэг болж байна” гэж лхагва гарагт Бразили дахь Венесуэлийн дүрвэгсдийг байрлуулах төвд очсон Майк Пенс онцолсон байна.“Венесуэлийн ард түмэн эрх чөлөөтэй байх эрхтэй. АНУ венесуэльчүүдэд ардчиллыг сэргээн тогтоох үйлсэд нь цаашид ч туслана” гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч тэмдэглэв.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …