Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ.

Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгож байгаа хэдий ч “тэвчихгүй” бодлого хэвээр үлдэх аж.

Түүнчлэн уг зарлигт бага насны хүүхдэд эрсдэл учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа тохиолдолд гэр бүлүүдийг хууль сахиулах байгууллагынхан баривчлан саатуулахгүй байхыг заасан байна.

Гэр бүлүүдийг салган тусгаарлах асуудал нь сүүлийн долоо хоногуудад ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан. 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-нийг хүртэл АНУ-руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь салгаж, тусгай төвүүд рүү илгээсэн тухай өмнө нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдсэн. Цагаачдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байгаагаа Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 4 дүгээр сард зарласан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …