Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай хэлэлцээрийн нөхцөлүүдийг дэмжихээ бататгахын тулд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх 7 дугаар сард Иран улсад айлчилна гэж “Киодо” агентлаг мэдээлэв.
Энэ айлчлал нь Японы ерөнхий сайдын 1978 оноос хойш Иран улсад хийж буй анхны айлчлал болох юм. Европ болон Ойрхи Дорнодын хэд хэдэн улсад хийх айлчлалынхаа хүрээнд тэрбээр Иранд улсад айчлах төлөвтэй байна. “Киодо” агентлагийн мэдээлснээр, Японы эрх баригчид газрын тос болон байгалийн хийн томоохон нийлүүлэгч Иран улстай харилцаа холбоогоо бэхжүүлэх сонирхолтой байгаа аж. Түүнчлэн Арабын улсуудтай нягт харилцаа холбоогоо бататгах зорилгоор Ш.Абэ Саудын Араб болон Египет улсад айлчлах бодолтой байна.