АНУ-д итгэх итгэл буурчээ

Австралийн эрдэм шинжилгээний “Лови” хүрээлэнгээс тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад тэдний АНУ-д итгэх итгэл түүхэн дэх хамгийн доод түвшинд хүртэл буурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Шинэ Өмнөд Уэльст оршдог уг хүрээлэнгээс гаргасан тайланд дурдсанаар, иргэдийн олонхи нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь БНХАУ-ыг дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрэн хийгээд манай улсын хувьд эдийн засгийн сайн түнш хэмээн үздэг гэсэн байна.

Мөн Австралид цагаачдын тоо хэт олширч байна гэж судалгаанд оролцогчдын олонхи нь хариулжээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …