Ким Жөн Ун Хятад улсад айлчилна

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнөөдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахаар болжээ.Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна.
Уулзалтын үеэр Ким Жөн Ун энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалт болон цаашдын яриа хэлэлцээний стратегийг хэлэлцэх төлөвтэй байна гэж  “Nikkei Asian Review со” сонин мэдээлжээ.

Си Жиньпиний урилгаар Ким Жөн Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд Хятад улсад албан бус айлчлал хийсэн юм. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хятад улсад хоёр дахь удаагаа айлчилж, Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийсэн юм.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …