Японы Осака хотод болсон газар хөдлөлтийн улмаас 3 хүн амиа алдаад байна

Японы Осака хотод болсон 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж, 61 хүн гэмтэж бэртсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Хана нурсны улмаас 9 настай охин болон өндөр настай эрэгтэй амиа алдсан бол өөр нэг эрэгтэй хүн номын тавиурт дарагдан нас баржээ. Бэртэж гэмтсэн олон арван хүнийг эмнэлэгт хүргэж байгаа бөгөөд гал сөнөөгчид Осакагийн хойд хэсэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байгаа гэнэ.

Тус мужийн зарим хэсэгт хоолой задарсны улмаас замууд усаар бүрхэгдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар цахилгаан шатанд гацсан гэх 14 тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. Эцэг эхчүүд хүүхдээ авах хүсэлтэй байгаагийн улмаас зарим дунд сургууль түр хаагджээ.

Зэргэлдээ оршдог Фукуй мужийн удирдлагуудын мэдээлснээр, тус мужийн мэргэжилтнүүд цөмийн бүх реактороо шалгаж үзэхэд ямар нэгэн асуудал гараагүй аж.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …