Ким Жон Ун, В. Путин нар маргааш уулзана

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун  Пёньян хотын төмөр замын буудлаас хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвдүгээр сарын 25-нд уулзана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг  мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах юм.

 

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …