Гадаад мэдээ

December, 2018

  • 8 December

    Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра хуримаа хийжээ

    Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра, АНУ-ын дуучин Ник Жонастай энэ сарын1-ны өдөр Энэтхэгийн Жодхпур хотын “Umaid Bhawan Palace” зочид буудалд хуримаа хийжээ. Жүжигчин Приянка Чопра хуримын ёслолдоо 22 метр урттай цагаан даашинз өмсчээ. Хосууд 2016 оны есдүгээр сард танилцсан бөгөөд өнгөрсөн зун сүй тавьсан байна. Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра 36, дуучин Ник Жонас 26 настай юм. Приянка Чопра 50 …

  • 7 December

    Мишел Обамагийн “Becoming” ном бестселлер болж байна

    АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, амьдралын түүхийг өгүүлэх “Becoming” нэртэй  дурсамж ном нь арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарснаасаа хойш зөвхөн АНУ, Канадад гэхэд л  3.4 сая хувь зарагдсанаар 2018 онд хэвлэгдсэн бүх номуудаас хамгийн их борлуулалттай номоор шалгарсан тухай Penguin Random House компаниас мэдээлсэн байна. Тус ном нь зөвхөн хойд Америкийн зах зээлээс гадна Герман, Франц, Итали, Нидерланд, Испани, …

  • 6 December

    Таканоива А.Баасандорж дэвжээнийхээ залуу бөхийг зоджээ

      Таканоива  А.Баасандорж өчигдөр /2018.12.05/ өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон хэрэг гарсан тухай сүмо бөхийн холбооноос мэдэгджээ. Сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах албаны мэдээлж байгаагаар 28 настай Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг юмаа мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэнэ. …

  • 6 December

    Ангела Меркель Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорчээ

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтыг Германы Канцлер Ангела Меркель тэргүүлжээ. Жагсаалтыг гаргахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хэр их татсан, нийгмийн салбаруудад үзүүлдэг нөлөө зэргийг нь харгалзан үздэг байна. Дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад жил бүр урлаг соёл, нийгэм, улс төр, эдийн засаг гээд маш олон салбарын эмэгтэйчүүд багтдаг. Удаах байруудад Их Британийн Ерөнхий сайд …

  • 5 December

    Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучид тодорлоо

    “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ. Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой …

  • 4 December

    БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалт буурчээ

    Өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалтын хэмжээ буурсан дүнтэй гарчээ.

  • 3 December

    Аргентин болон Хятад улс 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ

    БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентинд айлчлах үеэр хоёр улсын эрх баригчид хамтын ажиллагааны тухай 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

  • 3 December

    БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов

    “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талт уулзалт хийж, цөмийн зэвсгээс ангижрах хүртэл БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов.

November, 2018

  • 29 November

    Антонио Гутерреш: Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн

    Аргентинд болох “Их-20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзаж, Йеменд өрнөж буй иргэний дайныг зогсоох тухай энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.

  • 29 November

    Трамп Украины талаарх тайлан мэдээтэй танилцсаныхаа дараа Путинтэй уулзах эсэхээ шийднэ

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Хар тэнгист болсон үйл явдлын талаарх бүрэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Аргентинд болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах эсэхээ шийднэ.

  • 29 November

    Грект хувийн хэвшлийнхэн ажил хаяж байна

    "Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо" /GSEE/ хэмээх хувийн хэвшлийн ажилчдын үйлдвэрчний томоохон эвлэлээс зохион байгуулж буй бүх нийтийн ажил хаялт Грект лхагва гарагт эхэлжээ. Ажил хаялтад оролцогсод цалингийн доод хэмжээг 751 евро болгож нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын өсөлтийг зогсоохыг шаардаж байгаа аж.

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 26 November

    “Араатны хаан арслан” киноны трейлер цацагдлаа

    Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд,  “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч байсан билээ. Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, …

  • 26 November

    Үйлдвэрлэлийн нөлөөгөөр хорт хавдар туссан ажилчдаасаа “Samsung” уучлалт хүсчээ

    Өмнөд Солонгосын “Samsung Electronics Co” компани хагас дамжуулагч болон дэлгэцийн үйлдвэрлэлийн нөлөөллөөр хорт хавдар туссан бүх ажилчнаасаа албан ёсоор уучлалт хүссэн тухай “Korea Bizwire” цахим хуудаст мэдээлжээ.

  • 26 November

    Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ

    Салан тусгаарлагчид Пакистаны Карачи хот дахь Хятадын Ерөнхий консулын газарт халдлага үйлдсэний улмаас хоёр энгийн иргэн амь үрэгджээ. “Geo TV” телевизийн мэдээлснээр,  амиа алдсан хүмүүс нь тус консулын газар виз авахаар ирсэн эцэг, хүү хоёр байжээ.