Ким Жон Уны дүү Ким Ё Жон парламентын гишүүнээр сонгогджээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү  тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг  мэдээлэв.

Хойд Солонгост сонгууль гуравдугаар сарын 10-ны өдөр явагдаж, сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон байна.

Ким Ё Жоны хувьд Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг.

БНАСАУ-ын  Ардын дээд хурал нь жилд нэг удаа Пеньянд чуулж, улсын төсөв тэргүүтэй хуулийн төслүүдийг хэлэлцэн баталдаг байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …