Н.Айшолпаны тухай номын нээлт Лос-Анджелест болно

Дэлхий дахинд “Эрүү шүүлтийн тасалгаа” /The Cutting Room/, “Тамерлан үхэх ёстой” /Tamburlaine Must Die/ зэрэг зохиолуудаараа танигдсан Их Британийн зохиолч Лиуза Уэлш Монголын бүргэдчин охин Н.Айшолпаны тухай  “The Eagle Huntress” нэртэй ном бичиж байна.

Энэ талаар Н.Айшолпан “Forbes Kazakhstan” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар “The Eagle Huntress” ном нь энэ оны сүүлээр АНУ-ын Лос-Анджелес хотод нээлтээ хийх аж.

Дашрамд дурдахад найруулагч Отто Беллын 2014 онд бүтээсэн “The Eagle Huntress” кино нь дэлхийн 30 гаруй оронд гарч монголын казахуудын бүргэдээр ан хийх урлагийг дэлхийд таниулсан билээ. Тухайн бүтээл 2015 онд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан ба 2017 онд хүйсээр ялгаварлах үзлийг эвдсэний төлөө Asia Society байгууллага Н.Айшолпанд “Asia Game Changer” шагнал хүртээж байсан юм.

montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …