Туркийн газар хөдлөлтөд өртөж, нас барсан иргэдийн тоо 76-д хүрчээ

Туркийн Измир мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 76-д хүрсэн талаар Туркийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. 

“Нийт 76 иргэн амиа алдлаа. 962 хүн гэмтэж бэртсэнээс 743 нь эмнэлгээс гарч, одоогоор 219 хүн эмчилгээ хийлгэж байна” гэжээ.

6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км-т далайд болсон бөгөөд Афин, Истамбул хотуудад мэдрэгдсэн байна. 

Газар хөдлөлтийн улмаас Измирт 20 гаруй байшин нурж, Грекийн Неон-Карловаси хотод ч сүйрэл дагуулжээ. Туркийн Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум тус улсын засаг захиргаа ням гарагаас эхлэн хохирсон иргэдэд эд материалын тусламж үзүүлж эхлээд байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж:  ТАСС

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …