Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ачааны онгоц хэдхэн минутын дараа осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан байна. “Амьд үлдсэн нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, ослын улмаас нисэх багийн хоёр гишүүн, онгоцонд сууж явсан 15 хүн амиа алдсан” гэж гэрч болох Жозеф Майон гэдэг хүн ярьжээ. Ослын газарт Өмнөд Суданы Тээврийн сайд Мадут Биар Йол хүрэлцэн ирсэн байна. Борооны улмаас осол болсон газарт гүнзгий намаг тогтсон учраас …
Гадаад мэдээ
August, 2020
-
26 August
Сөүлд амны хаалт заавал зүүхийг үүрэг болголоо
Өмнөд Солонгос улсад коронавирусын халдварын 2 дахь давалгаа явагдаж байгаатай холбогдуулан, халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Сөүл хотод заавал амны хаалт зүүхийг үүрэг болголоо. Ингэснээр иргэд гэрээсээ гадна хаана ч байсан амны хаалт зүүх шаардлагатай болж байна. “Энэхүү шийдвэрийн дагуу Сөүл хотын бүх оршин суугч гадуур явж байхдаа төдийгүй аливаа барилга байгууламжийн дотор байхдаа амны хаалт зүүх шаардлагатай боллоо” гэж Сөүл …
-
26 August
Голдмэн закс групп 3.9 тэрбум ам. долларын тооцоог Малайз улстай хийж дуусгалаа
Малайзийн төрийн сан дэлхийн авлигын томоохон хэрэгт холбогдож, өмнөх Засгийн газраа огцруулахад хүргэсэн. Тус асуудалтай холбоотой Голдмэн Закс групп болон Малайзи Улсад 3.9 нийтдээ тэрбум ам.долларыг үүнээс 2.5 тэрбум ам.долларыг 10 хоногийн дотор бэлэн мөнгөөр, мөн 1.4 тэрбум ам.доллар дэлхийн өнцөг буланд царцаагаад байсныг буцаан олгохоор болж эцэслэв. Харин Малайзийн Засгийн газар Голдмэн Закс банкны эсрэг гаргасан нэхэмжлэлээ татаж авахаар болсон байна. Энэхүү хэлцэл нь хоёр талд харилцан ашигтай юм. Санхүүгийн хямралаас хойш …
-
26 August
Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ
ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын …
-
26 August
Техас, Луизиана зэрэг эргийн муж улсууд руу “Лаура” хар салхи чиглэж байна
АНУ-ын Техас, Луизиана зэрэг эргийн муж улсуудыг “Лаура” хар салхи чиглэн урагшилж байгаатай холбогдуулан олон мянган хүнд гэр орноосоо нүүн шилжихийг үүрэг болгожээ. Шуурга Кубаас Мексикийн буланг дайран АНУ-ын дээр дурдсан муж улсуудыг лхагва гарагт дайран өнгөрөх төлөвтэй байна. Луизиана муж улсад даваа гарагт хүчтэй салхи дэгдэж, аадар бороо оржээ. Техас, Луизиана нь саяхан хүчтэй шуурганд нэрвэгдсэний улмаас олон байшин барилга …
-
25 August
Парламентын гишүүд, шүүгчид, прокурорын эсрэг ОХУ-ын авлигатай хийж буй тэмцлийг эрчимжүүлэхийг Европын зөвлөлөөс уриалав
Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (Group of States Against Corruption, GRECO)-ийн шинжээчид ОХУ-ын авлигатай тэмцэж буй үйл ажиллагаанд зарим нэг ахиц байгаа ч цаашид “хийгдэх шаардлагатай ажлууд байна” хэмээн дүгнэжээ. Цаашид парламентын гишүүд, шүүгчид, прокуроруудын авлигатай тэмцэх шаардлагатай байгааг онцолсон. Хууль тогтоох үйл явцыг ил тод болгох, хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг нь өөрчлөх эрх гэхээсээ илүүтэй ерөнхий дүрэм болжээ …
-
24 August
Хятадын Жэнжөү хотод бүрэн автомат жолоодлоготой автобусыг туршиж байна
Хятадын төв хэсэгт орших Хэнань мужийн нийслэл Жэнжөү хотод автомат жолоодлоготой автобусыг сүүлийн өдрүүдэд туршин ажиллуулж байна. Тус автобус нь олон нийтийн замын хөдөлгөөнд оролцох 5G техлоноги AI ухаалаг удирдлагын системээр тоноглогджээ. Мөн зогсоол бүр нь ухаалаг төхөөрөмжөөр тоноглогдсоны зэрэгцээ бусад машинтай аюулгүйн зайгаа барих, урьдчилан дохио өгөх зэрэг чадамжтай. Замын хөдөлгөөнд оролцож буй бусад машинуудын урсгалд зохицон зорчих нь …
-
17 August
Мадридад амны хаалт зүүхийг эсэргүүцсэн цугларалт болжээ
Ням гаригт Испанийн нийслэл Мадрид хотод хэдэн зуун жагсагчид цугларч, амны хаалт заавал хэрэглэх тухай журмыг болон болон коронавирусын тархалтыг таслан зогсоохтой холбоотой зарим арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Энэ жагсаал нь тус улсын Засгийн газраас гаргасан олон нийтийн дунд тамхи татахыг хориглох зэрэг шинэ хязгаарлалтыг тогтоосноос хоёр хоногийн дараа болсон жагсаал юм. 6 дугаар сарын сүүлчээр тус …
-
17 August
Сөүл хотод шашны цугларалт болсоор байна
Өмнөд Солонгосын эрх баригчид Саран Жил сүмийн удирдагчийг коронавирусын халдварын хорио цээрийн дэглэмийг үл тоомсорлож, тэр дундаа бямба гаригт цугларалт хийхийг зөвшөөрөөгүй байхад засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулсан гэж буруутгаж байна. Ням гаригт орон даяар олон нийтийн хязгаарлалтын дүрмийг чангатгасан. Энэхүү үйл явдлыг 2 дугаар сард Дегу хотод болсон шашны цугларалтаас үүдэлтэй хамгийн том дэгдэлттэй холбон тэмдэглэжээ. Мөн Сөүлээс …
-
14 August
Израиль болон АНЭУ харилцаагаа хэвийн хадгалах түүхэн хэлэлцээр хийв
Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсууд харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд хүрч, Израйль эзлэгдсэн Баруун эрэг орчмын хэсгийг хавсаргахаар маргаантай төлөвлөгөөгөө зогсоохоор тохиролцов. Үүнийг зуучлахад нь тусалсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэнэтийн мэдэгдлээр орнууд энэхүү тохиролцоог “түүхэн”, энх тайвны төлөөх шинэ гарц гэж нэрлэжээ. Израиль өнөөг хүртэл Персийн булангийн Арабын орнуудтай дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ Ираны талаар нийтлэг санаа зовниж байгаа нь …
-
14 August
ГХ-ны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 8 дугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив. Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд …
-
12 August
Шинэ Зеландын сонгуулийг хойшлуулахыг уриаллаа
Шинэ Зеландын парламентын сөрөг хүчний удирдагч ирэх есдүгээр сард болох Ерөнхий сайдын сонгуулийг хойшлуулахыг уриаллаа. Мягмар гаригт тус улсын Окландад халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Лхагва гаригт Үндэсний намын дарга Жудит Коллинз нөхцөл байдал ийм үед чөлөөтэй, шударга сонгууль явуулах боломжгүй гэж мэдэгдэв. “Хүмүүс санал өгөх боломжгүй байгаа ийм нөхцөл байдалд ардчилсан сонгууль болно гэж үзэхэд маш хэцүү. Дор хаяж …
-
12 August
Оюуны өмчийн гэрчилгээгээрээ Хятадын банк тэргүүлж байна
2019 оны шинэ бүтээлийн патентын өргөдөл гаргасан дэлхийн банкуудын жагсаалтын нэгдүгээрт Хятадын WeBank банк тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд Хятадын банкууд шинэ бүтээлийн өргөдөл буюу нийт патентын 49 хувийг эзэлж байна. АНУ, Япон улсын банкууд 13 болон 11 хувийг тус тус эзэлж байгааг IPRDaily болон incoPat Invention Index судалгааны төв хамтран гаргасан тайланд дурджээ. Шинэ бүтээлийн өргөдөл гаргаж хамгийн олон патент …
-
11 August
30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ
Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, …
-
11 August
Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна
Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл