Трамп гэргийн хамт коронавирусний халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья коронавирусний халдвар авчээ. Халдвар авсан нь батлагдсан болохыг тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна. 

“Өнөөдөр орой /пүрэв гараг/ Америкийн тэргүүн хатагтай бид хоёр коронавирусний шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хорио цээрийн дэглэм, эмчилгээг яаралтай эхлүүллээ. Бид үүнийг хамтдаа даван туулна!” гэж тэрбээр бичжээ. Трампын эмчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийн биеийн байдал сайн байгаа аж. Трампын эмч мөн  тэрбээр өвчтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж чадна гэж найдаж байна.

 Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …