Гадаад мэдээ

August, 2020

  • 11 August

    Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ

    Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …

  • 11 August

    БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ

    БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …

  • 10 August

    Ангараг гаригаас зураг ирүүлжээ

     АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангарагт ажиллаж буй “Сониуч” аппаратаас ирүүлсэн фото зургийг олон нийтэд ил болгожээ. Тэд энэ удаа найман ширхэг фото зураг нийтэлсэн юм. “Сониуч” аппарат Ангарагт газардаад найман жил болж буй тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан найман ширхэг фото зураг нийтэлж байгаа нь энэ билээ. “Сониуч” аппарат 2011 онд эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2012 оны 8 дугаар сарын …

  • 10 August

    Беларусын сонгууль: Сонгогчид Лукашенког эсэргүүцэн жагслаа

    Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад үймээн дэгдэж жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн боллоо. Тус улсын төрийн телевизийн мэдээлж байгаагаар жагсагчидад сонгуулийн үр дүн таалагдахгүй байгаагийн улмаас ийнхүү үймээн дэгдээсэн байна. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Александр Лукашенког дахин сонгосон юм. Минск хотын цагдаа нар хотын төвд жагссан жагсагчдыг тараахдаа жижиг оврын тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд гэмтсэн иргэд байгаа тухай …

  • 7 August

    Майкрософт компани Tik Tok-ийг худалдан авах хэлэлцээгээ зогсоолоо

    Америкийн Майкрософт компани TikTok аппликейшнийг эзэмшдэг Хятадын ByteDance компанитай хийж байсан хэлэлцээгээ зогсоосон байна. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл гаргасны дараа Хятадын компанийн АНУ дахь салбарын хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах хэлэлцээ зогссон тухай Wall Street Journal сонин мэдээлжээ. Үүнээс өмнөхөн “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр бол, Майкрософт компани Тик Ток-ийг бүхэлд нь худалдан авахаар хэлэлцээ хийж байсан энэ үед Д.Трамп АНУ-д Тик …

  • 7 August

    Хэбэй мужийн Жанчхүү хотын онгоцны буудлын өргөтгөл дууслаа

    2022 онд БНХАУ-д өвлийн олимп болно. Олимпын бэлтгэлийн нэг чухал хэсэг, Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн ажил дуусч, энэ сарын 4-нд ашиглалтад орсон байна. Жанчхүүгийн онгоцны буудлын өргөтгөлийн барилга байгууламж нь 28,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд шинэ терминал, нислэгийн хөдөлгөөнийг хянах барилга, яаралтай аврах төв зэрэг 11 байгууламж шинээр баригджээ. Онгоцны шинэ зогсоол, гүйлтийн зам, шугам зэргийг багтаасан ерөнхий …

  • 7 August

    Бейрутын иргэд Засгийн газрынхаа эсрэг жагслаа

    Мягмар гаригт болсон дэлбэрэлтээс үүдэн Бейрут хотод иргэдийн жагсаал боллоо. Жагсагчид дэлбэрэлтийг засгийн газрын хайхрамжгүй үйл ажиллагаанаас боллоо гэж үзэж байгаа юм. Жагсаал хотын парламентын ордны ойролцоо болсон бөгөөд цагдаа нар жагсагчдыг тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Энэхүү дэлбэрэлт нь нийслэлийн бүх дүүрэгт тодорхой хэмжээний хохирол үүсгэж, байшин барилга сүйтгэж, олон хүний бизнес хог хаягдал мэт болж, 137 хүн амиа …

  • 7 August

    Шри Ланк Улсын сонгуульд ах дүү Ражапаксагийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

    Шри Ланк Улсын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ах дүүсийн нам 225 суудлын 145-ыг авч үнэмлэхүй олонхын ялалт байгуулсан тухай мэдэгдлээ. Түүний дүү Махинда Ражапакса Ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байгаа бөгөөд тэдний Ардын фронт нам нь үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд буюу нийт суудлын гуравны хоёрыг авчээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь тус намын мөрийн хөтөлбөр байсан юм. Ражапакса гэр бүл нь …

  • 6 August

    Япон Улс Хирошимагийн дэлбэрэлтийн 75 жилийг цар тахлын сүүдэрт тэмдэглэв

    1945 онд Японы Хирошимад атомын бөмбөг дэлбэлсэн аймшигт үйл явдлын 75 жилийн ой өнөөдөр бөгөөд энэ өдрийг тохиолдуулан Хирошима хотод тус өдрийг дурсан санах дурсгалын арга хэмжээг зохион байгуулжээ. Жил бүрийн энэ өдөр Хирошимад дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог байсан бол энэ жил Ковид 19-өөс болж тус хотын цөөн хэдэн хүн уг арга хэмжээг зохион …

  • 6 August

    Их Британын эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналаа

    Их Британийн эдийн засаг таамаглаж байсанаас бага хувиар уналтанд орсон боловч коронавирусын тахлын дараах сэргэлт удаашралтай байх болно гэж Английн Банк мэдээлэв. 2020 онд эдийн засгийг 9.5 хувиар буурна гэж үзэж байна. Энэ уналт нь сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн том уналт гэж тэмдэглэгдэж байна. Гэхдээ хэдэн сарын өмнө уналтыг тооцохдоо 14% гэж байсан юм. Сэргээх явц удаашралтай байх …

  • 6 August

    Орос улс хүн амаа вакцинжуулах ажлыг аравдугаар сард эхлүүлэх болсноо зарлалаа

    ОХУ-ын хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил энэ аравдугаар сард эхлэхийг тус улсын эрүүл мэндийн яам өчигдөр зарлажээ. ОХУ-ын нийт иргэнийг вакцинжуулах бүх зардлыг тус улсын Засгийн газраас гаргахаар болсон байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ талаар “Хүн амын дунд явуулах коронавирусийн эсрэг вакцинжуулалтын бүх зардлыг улсын төсвөөс гаргахаар болсон. Вакцинжуулалтыг шат дараатай явуулна” гэжээ. Нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, багш …

  • 6 August

    Венесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ

    Венесуэлийн сөрөг хүчин энэ оны арван хоёрдугаар сарын эхээр болох парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ. Энэ тухай Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгч улс төрийн хүчин өнгөрсөн ням гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. “Ард түмний итгэл сэтгэлийг хүндэтгэсэн өрсөлдөөнт сонгууль явуулахын тулд дотооддоо төдийгүй хилийн чанадад бүхий л хүчээ шавхсан бид Н.Мадурогийн дэглэмийн зохион байгуулсан сонгуулийн луйварт оролцохгүй байх шийдвэрийг санал нэгтэйгээр …

  • 6 August

    Австралийн Мельбурн хотод хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ

    Австралийн хоёр дахь том хот Мельбурнд сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрчимжсэн тул өнгөрсөн Ням гарагийн оройноос эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоожээ. Тус улсын Викториа мужийн төв Мельбурн хотод тогтоосон дэглэм зургаан долоо хоног үргэлжлэх юм байна. Дэглэмд заасны дагуу оройн 8:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хотод бүрэн хөл хорио тогтоож байгаа бөгөөд хотын иргэд өдрийн цагаар гэрээсээ 5 км-дотор гарах …

  • 5 August

    Бейрутын дэлбэрэлт ба Ливанд нүүрлээд буй сорилт

    Мягмар гаригт буюу өчигдөр Ливан Улсын нийслэл Бейрутад дэлбэрэлт болж тус дэлбэрэлтэд одоогийн байдлаар 100 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн шархадсан тухай мэдээ байна. Дэлбэрэлт хотыг бүхэлд нь доргиожээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун “6 жилийн турш 2,750 тонн аммонийн нитратыг аюултай байдлаар хадгалж байсан” гэж мэдэгдэв. Тэрбээр өнөөдөр Засгийн газрын яаралтай хуралдааныг товлоод хоёр долоо хоногийн онц байдал …

  • 3 August

    Филиппин Улс хорио цээрийн дэглэмээ дахин зарлалаа

    Филиппин Улсын нийслэл Манилагийн эргэн тойронд коронавирусын өвчлөл сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан хорио цээрийн хатуу арга хэмжээ авах алхмыг хийжээ. Ерөнхийлөгч Родриго Дутерте тус шийдвэртээ өвчний эсрэг тэмцэлээ сулруулбал эрүүл мэндийн тогтолцоо нь сүйрэх эрсдэлтэйг сануулав. Энэхүү арга хэмжээнд зарим бизнес, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар тусгасан байна. Хорио цээр Мягмар гаригт эхлэх бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ. Засгийн газар …