Беларусийн сонгуулийг эсэргүүцэгчид дүрвэхээс аргагүй байдалд хүрч байна

Беларусийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагч Мария Колесниковаг үндэсний аюулгүй байдлыг хохироосон хэмээн буруутгаж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Гурван эмэгтэй олон нийтийн сөрөг хүчний хөдөлгөөнийг удирдаж байсан боловч тэр цөллөгт явахгүй цорын ганц эмэгтэй юм.

Эрх баригчид хатагтай Колесниковаг эх орноосоо хөөхийг завдах үед тэр паспортоо урж хаясан байна.

Ерөнхийлөгч Александр Лукашенко 08 дугаар сарын 9-нд болсон сонгуулийн санал хураалтад ялалт байгууллаа гэж мэдэгдсэн. Сүүлийн таван долоо хоногийн турш 100,000 орчим жагсагчид сонгуулийг будлиантай болсон гэж үзэн эсэргүүцсэн юм. Үр дүнг эсэргүүцсэн анхны эсэргүүцлийг харгис хэрцгий аргаар дарсан нь ард түмний уур хилэнг улам л өдөөсөн.

Лукашенкогийн эсрэг сөрөг хүчнээс нэр дэвшсэн Светлана Тихановская сонгуульд ялсан гэж мэдэгдэж байсан ч удалгүй Литва руу дүрвэхэд хүрчээ.

Жагсаалыг тэргүүлсэн гурван эмэгтэйгийн гурав дахь нь болох Вероника Цепкало мөн эх орноосоо дүрвэжээ.

Ноён Лукашенко засгийн эрхэнд хэвээр байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнийг хүлээн зөвшөөрч, өнгөрсөн даваа гаригт тэд хоёр талаас нүүр тулж ярилцсаны дараа Оросын талаас 1.5 тэрбум доллар (1.2 тэрбум паунд)-ын зээл олгов.

Өнгөрсөн долоо хоногт 38 настай хатагтай Колесниковаг амны хаалт зүүсэн хүмүүс баривчлахыг гэрчүүд харжээ.

Колесниковаг Беларусь улсаас гаргахыг завдсан боловч машин хил дээр ирэхэд тэр нэвтрэхээс татгалзжээ. 

“Хэрэв би сайн дураараа Беларусь улсаас гарахгүй л бол намайг ямар нэгэн байдлаар хүчээр гаргах боломжгүй. Тэд намайг 25 жил хүртэл хорино гэж сүрдүүлж байсан” гэж Колесникова мэдэгдэлдээ дурджээ.

Лхагва гаригт Мөрдөн байцаах хорооноос хатагтай Колесниковаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет ашиглан “Беларусийн үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ авахыг уриалсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC.com

Бэлтгэсэн: Б.Нямзул

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …