2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган болон ухаалаг үйлдвэрлэлийн 10 дугаар үзэсгэлэн 9 дугаар сарын 11-ний өдөр Жэжянь мужийн Ниньбө хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн байна. Уг үзэсгэлэн нь 5G ба их өгөгдөл, аж үйлдвэрийн интернэт, ухаалаг үйлдвэрлэл, ирээдүйн ухаалаг амьдралын шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг хүмүүст таниулах зорилготой ажээ.
Үзэсгэлэн 20000 метр квадратад нийт дөрвөн танхимд онлайн болон бодит хэлбэртэйгээс гадна форум, уулзалт, үзэсгэлэн, дижитал эдийн засаг, ухаалаг хотын туршлагын өдөрлөг, судалгааны үр дүнгийн танилцуулга зэрэг арван цуврал сэдэвтэй байх юм байна.
Эх сурвалж: CCTV