Гадаад мэдээ

September, 2020

  • 15 September

    Австралийн Мелбурн хотод болсон жагсаалын үеэр 74 хүнийг баривчилжээ

    Австралийн Мелбурн хотод ням гаригт коронавирусээс үүдэлтэй хөл хориог цуцлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, 70 гаруй хүн баривчлагдлаа. Амралтын хоёр  дахь өдрөө үргэлжилсэн хууль бус эсэргүүцлийн цуглаанд  250 гаруй хүн оролцжээ. Жагсаалын үеэр жагсагчид цагдаа нарын эсрэг хүч хэрэглэж, эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Викториа муж нь 7-р сараас хойш хөл хорионы дэглэм баримталж байгаа бөгөөд Австрали улсад тархаад байгаа цар тахлын бүртгэгдсэн …

  • 15 September

    Ухань хот маргаашнаас олон улсын нислэгээ дахин эхлүүлнэ

    Ухань хотод цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгийг нэлээд хэдэн сарын хугацаанд цуцлаад байсан бол лхагва гарагаас эхлэн үе шаттайгаар сэргээх зөвшөөрлийг тус улсын Иргэний нисэхийн газраас өгсөн байна.   Тодруулбал, маргааш буюу 16-ны өдөр БНСУ-ын T’way Air компанийн Ухань-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэх юм.   Ухань хотын Иргэний нисэхийн албаны ажилтан Ли И Жуогийн хэлснээр, одоогоор 10 гаруй орны агаарын тээврийн компани …

  • 14 September

    Covid19: Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын нэгдсэн мэдээлэл

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) шинэ коронавирусын халдварын нэг өдрийн өсөлтийг бүртгэхэд 24 цагийн хугацаанд 307,930 хүн бүртгэгдсэн байна. Тус байгууллагаас мэдээлснээр нас баралт 5500 гаруйгаар нэмэгдэж, нийт 917,417 хүн нас баржээ. Халдварын хамгийн их өсөлт Энэтхэг, АНУ, Бразилд бүртгэгдсэн байна. Дэлхий даяар 28 сая гаруй тохиолдол байгаагийн 50 орчим хувь нь Америк тивд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас энэ сарын 6-ны …

  • 8 September

    Улс орнуудын Засгийн Газруудад иргэдтэйгээ ойлголцохыг ДЭМБ уриаллаа

    Сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудад коронавирусийн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл гарах болсон юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн хурлын үеэр энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хүмүүсийн юу хүсэж, юу ярьж байгааг сонсох нь засгийн газрын үүрэг боловч нөгөө талаас коронавирусийн хор хөнөөлийг тэмцэгчид ойлгох ёстойг сануулсан байна. “Вирус …

  • 8 September

    Венесуэлийн Засгийн газар Оросын вакцины туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлснээ зарлажээ

    ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм. Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. …

  • 8 September

    Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний командлагч авлигын хэрэгт сэжиглэгдэн албан тушаалаасаа чөлөөлөгджээ

    Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тус улсын хаан Сальман Бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ. Дэслэгч генерал Фахд Бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз Бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт …

  • 8 September

    Бүгд найрамдах Хятад Ард улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна

    БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн торгуулийн хэмжээнээс их байна. Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрд торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна. …

  • 4 September

    Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний үзэсгэлэн эхэллээ

    2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний үзэсгэлэн энэ сарын 4-9-ний өдрүүдэд Бээжингийн Олимпийн хотхонд болно. Тус үзэсгэлэнд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн үйлчилгээний робот танилцуулагдах ажээ. 

  • 1 September

    Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Ерөнхий сайдаа томилсоны дараа шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа. Ливан Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд асан Мустафа Адиб парламентын гишүүдийн олонхын дэмжлэгтэйгээр үүрэг гүйцэтгэхээр шинээр сонгогдсон байна. 8 дугаар сарын 4-нд нийслэл Бейрут хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа Засгийн газар нь огцорсон. Тус хотын боомтод аммиакийн нитратаас үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 200 орчим …

August, 2020

  • 31 August

    ОХУ-ын халдварын тоо 1 саяд хүрчээ

    Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д 4,993 хүн коронавирусын халдвар авсан болох нь батлагдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ нь нийт тохиолдлын тоог 995,319-д хүргэж байгаа бөгөөд ингэснээр халдварын тоогоороо дэлхийд дөрөвт бичигдэхээр болж байна. Мөн ОХУ-ын албаны хүмүүс Ковид-19-ийн улмаас 17,176 хүн нас барсныг мэдээллээ.

  • 31 August

    Олон нийтийн жагсаал Лукашенкод шахалт үзүүлсээр байна

    Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг хэдэн арван мянган хүн дахин гудамжинд гарч жагссаар байна. Цагдаагийн томоохон бүрэлдэхүүн Минск хотын Тусгаар тогтнолын талбайг бүсэлж, 140 орчим жагсагчыг баривчилжээ. Наймдугаар сарын 9-нд болсон сонгуулийг луйвардсан гэж олон нийт үзэж эсэргүүцлийн жагсаал өрнүүлсээр байгаа. 26 жилийн турш засгийн эрх барьж буй ноён Лукашенко огцрох бодолгүй байгаагаа мэдэгдэж, сонгуулийн луйврыг үгүйсгэж байгаа ажээ.

  • 28 August

    Швейцарт Covid19-ийн дэгдэлтийн тоо тогтмол өссөөр байна

    Швейцарь, Ямайка, Чех улсууд Их Британийн хорио цээрийн жагсаалтад орсон хамгийн сүүлийн улсууд юм. Бямба гарагийн өглөөний 04:00 цагаас хойш эдгээр улсаас ирсэн иргэдийг бие даан 14 хоногийн турш тусгаарлахыг шаардаж байна. Швейцарийн засгийн газрын мэдээлж байгаагаар сүүлийн долоо хоногт халдварын дэгдэлтийн тоо “тогтмол өссөн” гэжээ. Сүүлийн дөрвөн долоо хоногт 100,000 хүнд халдвар илэрсэнээр дэгдэлтийн тоон үзүүлэлт 18.5-оос 22 хувь болж өссөн аж.

  • 26 August

    Испани Улс вирусын тархалтыг хянах 2000 цэрэг бүртгэхээр болжээ

    Испани улс коронавирусын халдвар авсан хүмүүсийг бусдад тархаахгүй, тогтоохын тулд армийн тусламжыг ашиглана гэж Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдлээ. Энэ талаар сургалтад хамрагдаж мэргэшсэн 2000 орчим цэргүүдийг бүс нутгуудад илгээхээр болжээ. Испани Улс вирусын батлагдсан тохиолдлын тоогоороо баруун Европд хамгийн өндөрт жагсаж байгаа. Нийт 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, хамгийн хурдан тархацтай орны тоонд ороод байгаа юм. Одоогийн байдлаар нийт 29,000 …

  • 26 August

    Ким Чен Ун Хойд Солонгосын “дутагдал”-ыг хүлээн зөвшөөрсөн ч дэлгэрэнгүй мэдээлсэнгүй

    Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусын халдвар болон удахгүй болох Бави далайн хар салхинд бэлтгэхийг анхааруулав. Мягмар гарагт улс төрийн товчооны хуралдаан дээр тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг арга хэмжээнд “зарим дутагдалтай талууд” байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Хойд Солонгос одоо болтол Ковид-19-ийн тохиолдлыг батлаагүй байгаа нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Албаны хүмүүс тус …

  • 26 August

    Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ

    Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм. Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ. “Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан. Түүнчлэн амны хаалт заавал зүүх …