IPHONE 12 сүүлийн 10 жилийн хамгийн том өөрчлөлт байх болно

“Apple” компани өнөөдөр /2020.10.13/ шинэ загварын iPhone гар утсаа танилцуулах юм. Тус компани нь шинэ загварын гар утсаа жил бүрийн есдүгээр сард танилцуулдаг ч энэ удаад цар тахлын улмаас нэг сараар хойшлоод байгаа юм. Шинэ загварын iPhone 12 гар утас нь 5G сүлжээ дэмждэг, iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэж шинжээчид таамаглаж байгаа ба энэхүү загвар нь сүүлийн 10 жилд тус компанийн гаргасан хамгийн том өөрчлөлт байх болно гэсэн хүлээлт үүсгээд байна. Энэ удаа “Apple” компани 5.4 инчээс 6.7 инч хүртэл хэмжээтэй дөрвөн шинэ хувилбарын iPhone танилцуулна. 6.7 инч нь өмнө нь байгаагүй хамгийн том хэмжээ юм.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …