Франц улс нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлалаа

Коронавирусийн хурдацтай тархалтыг зогсоохын тулд  Ерөнхийлөгч Эммануэл Макроны зарлигаар Парис болон бусад найман хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож байна. Бямба гарагаас эхлэн 21:00-06: 00 цагийн хооронд хөл хорих бөгөөд дор хаяж дөрвөн долоо хоног үргэлжилнэ гэж ноён Макрон телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэв.

Хөл хорио нийслэл Парис болон түүний захын хорооллууд, мөн Марсель, Лион, Лилль, Сент-Этьен, Руан, Тулуза, Гренобль, Монпелье хотуудад хэрэгжиж ойролцоогоор 22 сая хүн хамрагдаж байна.

Европ даяар засгийн газрууд халдварын хоёр дахь давалгаатай тэмцэх шинэ хязгаарлалтыг нэвтрүүлж байна. Лхагва гарагт Германы канцлер Ангела Меркель дөрөвдүгээр сараас хойш анх удаа 5000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн тул хязгаарлалтаа чангатгахаа мэдэгдэв.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …