Шинзо Абэг огцорсны дараа Японы парламент Ёшихидэ Сугаг тус улсын шинэ Ерөнхий сайдаар сонгов.
Энэ долоо хоногийн эхээр эрх баригч намын удирдлагад ялалт байгуулсны дараа Лхагва гарnгт өгсөн санал нь түүний шинэ байр суурийг бататгалаа.
Ноён Абэгийн ойрын холбоотон, шинэ Ерөнхий сайд өмнөх сайдынхаа бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.
Шинзо Абэ өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдэгдсэн.
Лхагва гаригийн эхээр ноён Абэ засгийн газрын сүүлчийн хуралдаанаа хийж, засгийн эрх барьсан найман жилийн хугацаанд гаргасан амжилтаараа бахархаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
Тэрбээр одоо эзэн хаанд бараалхсанаар хүчин төгөлдөр болно.
Ирээдүйн сорилтууд
Олон жилийн турш Засгийн газрын гишүүн байсан ахмад улс төрч тэрбээр дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсыг хүнд хэцүү цаг үед манлайлхаар болж байна.
Олон улсын л нэгэн адил Япон улс коронавирусын цар тахлын эсрэг тэмцэж байгаа бөгөөд энэ нь олон жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн зогсонги байдлын дараах эдийн засгийн хамгийн том уналтыг бий болгож байгаа.
Мөн тус улсын хүн амынх нь бараг гуравны нэг нь 65-аас дээш насных буюу хурдацтай хөгширч буй нийгэмтэй.
Ноён Суга олон жилийн турш Засгийн газрын тэргүүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайдын дараах өндөр албан тушаал хашиж байжээ.
Тэрбээр өмнөх засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ихэнх хэсгийг, тэр дундаа “Абеномикс” нэртэй эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амласан.
“Ноён Сугагийн сонгууль нь Шинзо Абэгийн эхлүүлсэн бодлогын бүхий л томоохон санаачилгуудын залгамж чанарыг баталгаажуулж байна” гэж Вашингтонд байрладаг Стимсон төвийн Япон хөтөлбөрийн захирал Юки Тацуми ВВС-д ярьжээ.
“Ноён Абэгийн “баруун гар”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга зэргээр ур чадвар нь бүрэн нотлогдсон боловч улс орныг дээд түвшинд удирдагчийн хувиар удирдах чадвар нь шалгагдаагүй буюу өмнө нь удирдагч байгаагүй. Ялангуяа гадаад бодлогын салбарт. ” хэмээн ноён Юки Тацуми хэлжээ.
Эх сурвалж: BBC.com