ОХУ-ын Камчаткын далайн эрэгт олон мянган далайн амьтад эрэг дээр гарч үхсэн тохиолдол гарчээ. Өмнө нь усан спортын тамирчид далайн уснаас болж нүд нь түлэгдэж байна хэмээн удаа дараа гомдол мэдүүлж байсан бөгөөд мэргэжилтнүүдийн баталснаар далайн уснаас их хэмжээний шатахуун илэрсэн аж.
Камчатка бол ОХУ-ын алс дорнод дахь Номхон далай, Охотскийн тэнгистэй уулздаг том хойг бөгөөд тус хойгийн Халактир далайн эрэг дээр аялагчид усанд шумбасныхаа дараа нүд нь түлэгдэх, өвдөх, халуурах, хараа муудах, хоолой хатах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлжээ.
Мөн маш олон аялагчид хувийн цахим орчиндоо дээрх байдлаар шинж тэмдгүүд илэрсэн тухайгаа бичсэн байна. Гэвч хоёр хоногийн дараа далайн эрэг дээр очсон хүмүүс маш олон наймаалж, хавч, далайн од, далайн хөвөн, далайн зараа тэргүүтэй амьтад үхсэн байхыг олж цочирджээ.