БНСУ:Аялал жуулчлалыг 11 дүгээр сарын 4-нөөс эхлүүлнэ

БНСУ Панмүнжом тосгон болон БНАСАУ-тай хил залгаа аюулгүй байдлын нэгдсэн бүсийг 11 дүгээр сард жуулчдад зориулж нээхээр болсныг тус улсын Үндэстнээ нэгтгэх яам мэдээлжээ.

Жил гаруйн өмнө тус бүс нутагт Африкийн гахайн мялзан өвчин дэгдсэний дараа аялахыг хязгаарласан байна.

“Панмүнжомд харьяалагддаг Пажу хотод халдварын шинэ тохиолдол удаан хугацаанд бүртгэгдээгүйтэй холбоотойгоор эрх баригчид бүс нутгийг жуулчдад нээхээр шийдсэн” гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны мэдэгдэлд дурджээ.

Аялал жуулчлалыг 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн сэргээх төлөвтэй байна.

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …