БНХАУ Байденд баяр хүргэв

 
Хятад улс АНУ-ын ард түмний сонголтыг хүндэтгэж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Гэсэн хэдий ч санал хураалтын үр дүнг хуулийн дагуу гаргана гэж ойлгож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин өнөөдөр (2020.11.13) мэдэгджээ.

“Бид АНУ-дахь ерөнхийлөгчийн сонгуулийг улс оронд нь төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хэрхэн хүлээн авч буйг ажиглаж байна. Бид Америкийн ард түмний сонголтыг хүндэтгэж, ноён Байден, хатагтай Камала Харрис нарт баяр хүргэж байна гэж  Ван Вэньбин мэдэгдсэн байна. Сонгуулийн санал хураалтын дүнг АНУ-ын хууль болон бусад процедурын дагуу тодорхойлно гэж ойлгож байна гэж Хятадын дипломат онцолжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …