Трампыг ялалтын талаар үг хэлсний дараа Америкийн сувгууд шууд дамжуулалтаа зогсоолоо

Америкийн ABC, CBS  болон MSNBC сувгууд Дональд Трампыг худал мэдэгдэл хийлээ хэмээн шууд дамжуулалтаа зогсоолоо.  

Цагаан ордноос дамжуулж байсан MSNBC суваг Дональд Трампыг ялалтын талаар үг хэлснийх нь дараа  шууд дамжуулалтаа зогсоосон байна. Хөтлөгч Брайан Уильямс “Бидэнд урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал үүслээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн яриаг тасалснаас гадна залруулга хийж байна” гэв. 

Хэдхэн минутын өмнө Дональд Трамп Цагаан ордны индэрт үг хэлэхдээ “ялалтыг минь хулгайлах гэж оролдож байна” гэсэн юм. Тэрбээр энэхүү үгээ хэлэхдээ ямар ч нотлох баримт дэлгээгүй ажээ. 

Одоогоор тус улсын сонгуулийн үр дүн хараахан гарч дуусаагүй байна. Таван мужийн санал тоолох үйл явц дуусаагүй бөгөөд шуудангаар ирсэн саналын хуудсыг тоолоход багагүй хугацаа зарцуулахаар байна.

Сонгогчдын коллежоос доод тал нь 270 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Одоогоор Жо Байден 264, Трамп 214 саналтай байгаа юм. 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …