Солонгосын алдартай жүжигчин ээжтэйгээ хамт амиа хорложээ

Өмнөд Солонгосын хошин шогийн жүжигчин Пак Жи Сон, ээжийнхээ хамт энэ сарын 2-нд амиа хорлосон байна.

Жүжигчний аав тэднийг холбоо барихгүй болохоор Цагдаагийн газарт дуудлага өгч, цагдаа нар гэрт нь очиход ээж, охин хоёр нас барсан байжээ. Гэрт хийсэн үзлэгээр гэмт хэргийн ул мөр байгаагүй бөгөөд ээжийнх нь бичсэн захидал олдсон байна.

Захидлын агуулгаас Цагдаагийн газар тэднийг амиа хорлосон гэж үзэн, задлан хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Оршуулах ёслол маргааш 5-нд болно.

Өмнөд Солонгосын нэг сонинд бичсэнээр жүжигчин эмэгтэй хүнд өвчтэй байсан бөгөөд ээж нь сахихаар Сөүлд ирээд байжээ. Захидалд ээж нь нөхрөөсөө уучлалт гуйж, охинтойгоо хамт одохоор шийдсэн гэж бичсэн байсан гэнэ.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …