Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден сонгуульд ялалт байгууллаа.

Fox News агентлагийн мэдээлснээр тэрбээр сонгогчдын коллежоос нийт 290 санал авсан бол Дональд Трамп 214 саналтай хэвээр байна.  Доод тал  нь 270 санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгч болох болзол хангах юм. 

Жо Байден “Америк орон! Энэ агуу улсыг надаар удирдуулахаар сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Биднийг хүлээж буй энэ ажил хэдий хүнд бэрх ч гэлээ та бүхэнд би нэг зүйл амлая. Надад санал өгсөн өгөөгүйгээс үл хамааран би бүх америкчуудын хувьд ерөнхийлөгч нь байх болно.” хэмээн Твиттертээ бичжээ. 

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …