Афганистаны Дотоод хэргийн яам орон нутгийн цагаар 2-ны өдөр хэлэхдээ, нийслэл Кабулын баруун хэсэгт орших Кабулын их сургууль мөн өдөр зэвсэгт хүчний халдлагад өртсөн байна. Гал нээлцсэний дараа, халдлага үйлдсэн 3 хүныг оролцуулсан 22 хүн амиа алдаж, өөр 22 хүн шархаджээ.
Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, орон нутгийн цагаар 2-ны 11 цагийн орчим, зэвсэгт этгээдүүд Кабулын их сургуулийн зүүн хаалганд бөмбөг дэлбэлж, их сургуулийн хотхонд нэвтэрсний улмаар дараа нь ирсэн Афганистаны аюулгүй байдлын хүчин ба зэвсэгт этгээдүүд гал нээжээ. Одоогийн байдлаар Афганистаны аюулгүй байдлын хүчнийхний цэвэрлэх ажиллагаа дуусч, гурван халдлага үйлдэгчдийг устгасан байна. Хэвлэлийн төлөөлөгч мөн Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэн Кабулын их сургуулийн хүрээнд гацсан хэдэн зуун оюутан, багш нарыг аварсан боловч халдлагын үеэр оюутныг багтаасан 19 хүн амиа алдаж, 22 хүн шархадсан гэжээ.
Одоогоор ямарваа байгууллага нэгж, хувь хүн энэ хэргийг үйлдсэн гэдгээ мэдэгдээгүй байна.