Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) Эбола вирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан тус улсыг Руанда улстай холбодог Рубаву тойргийн хилийн боомтуудыг өнгөрсөн ням гарагт хаасан байна.
Уг аюулт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Гома болон Рубаву-Гисеньи хотуудыг холбосон хилийн боомтуудыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай Руанда улсын Баруун мужийн Рубаву тойргийн дарга Проспер Мулиндва орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдэгджээ.
Хэдийгээр хилийг түр хугацаагаар хаагаад боловч эрүүл мэндийн байгууллагууд БНАКУ-аас ирж буй Руандагийн иргэд болон нутаг буцаж буй Конго улсын иргэдийг эрүүл мэндийн нарийн хяналт шалгалтын дор хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
БНАКУ-д Эбола вирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 87-д хүрсэн тухай Африкийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв бямба гарагт мэдээлээд, өвчний дэгдэлт одоогоор тусгайлсан вакцин гараагүй байгаа “Бундибугио” (Bundibugyo) омгийн вирусээр үүсгэгдсэн тул бүс нутгийн хэмжээнд тархах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл