АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд 1 тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэн гэж Саудын Арабын “Saudi Aramco” компани тооцоолжээ. Тус компанийн захирал Амин Насерийн тооцоолсноор, Ормузын хоолойг бүслэн хаах ажиллагааг зогсоож, нийлүүлэлт сэргэсэн тохиолдолд ч гэсэн зах зээл болон түүхий эдийн үнийг тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай. А.Насер онцлохдоо, дайн тулаанаас …
Гадаад мэдээ
May, 2026
-
11 May
Солируудыг илрүүлэгч анхны дуран авайг сансарт байрлуулна
Сүүлт од, солир зэрэг дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийг хайж илрүүлэх зориулалттай АНУ-ын НАСА агентлагийн NEO Surveyor гэдэг дуран авайг албан ёсоор туршиж эхэлсэн байна. Уг телескопийг 2027 оны 9 дүгээр сард Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөж, сансарт байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ бол хэт улаан туяаны диапазонд ажиглалт явуулдаг, дэлхийг хамгаалах зорилгоор тусгайлан зохион бүтээсэн анхны дуран авай юм. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын хэд …
-
6 May
Ираны эсрэг ажиллагаа дууссан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв
Ираны эсрэг явуулсан “Баатарлаг хилэн” (Epic Fury) цэргийн ажиллагаа дуусаж, одоо АНУ-ын цэргүүд Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах “хамгаалалтын” ажиллагаанд оролцож байгаа тухай Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. М.Рубио мэдэгдэхдээ, Хэрэв тэд манай хүчинд аюул учруулбал бид аюулгүй байдлаа хамгаалахын тулд нисгэгчгүй онгоцнуудыг нь харван унагаж, пуужингуудыг нь амдан сөнөөнө. Тэд бидэн рүү түрүүлж гал нээхгүй л бол …
-
6 May
Мах, түлшний сурталчилгааг хориглосон дэлхийн анхны нийслэл Амстердам болжээ
Нидерландын нийслэл Амстердам хотод махан бүтээгдэхүүн болон чулуужсан түлшнээс гаралтай бараа бүтээгдэхүүний сурталчилгааг албан ёсоор хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хязгаарлалт нь гудамж талбай, нийтийн тээврийн зогсоол болон метроны буудлуудад байрлуулсан зар сурталчилгааны самбаруудад хамаарах ажээ. Шинэ журмын дагуу хотын гудамжуудаас хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн (бургер зэрэг бэлэн бүтээгдэхүүнүүдийг оролцуулан), нислэгийн үйлчилгээ, мөн бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины сурталчилгааг авчээ. …
-
6 May
Рубио, Лавров нар хагас жилийн дараа утсаар ярьжээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд анх удаа утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааны талаар хэлэлцсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдээлжээ. “Гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нар олон улсын өнөөгийн нөхцөл байдал болон Орос-Америкийн харилцааны талаар санал солилцож, мөн хоёр талын …
-
5 May
Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгов
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ. Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн …
-
5 May
Франц оюутнууд 1 еврогийн үдийн хоол иднэ
Тавдугаар сарын 4-ний даваа гаргаас эхлэн Францад суралцаж бүх оюутан өөрсдийн орлогын хэмжээнээс үл хамааран их сургуулиудын хоолны газарт 1 еврогоор үдийн хоол идэх боломжтой болж байна. Өмнө нь зөвхөн тэтгэлэг авдаг оюутнууд ингэж хооллох боломжтой байсан бол одоо тус улсын бүх 3 сая гаруй оюутанд ийм боломжийг олгожээ. Энэхүү арга хэмжээг оюутнуудын дундах ядуурлыг бууруулахын тулд залуучуудын байгууллагуудаас санал …
-
5 May
Аяллын хөлөг онгоцонд хантавирусний халдвар гарчээ
Африк тивийн баруун эрэгт Кабо-Верде улсын орчимд саатуулагдсан тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцонд хантавирусний халдвар авсан байж болзошгүй хоёр зорчигчийг яаралтай нүүлгэн шилжүүлж байна. Тус хөлөг онгоцон дээр вирусний халдвар авсны улмаас гурван хүн нас барж, олон хүн өвчилсний улмаас хөл хорио тогтоогоод байгаа тухай албаны хүмүүс даваа гарагт мэдээлжээ. Нидерландын далбаан дор аялдаг “Hondius” хөлөг онгоцонд одоогоор 150 орчим …
-
5 May
Д.Трамп: Европын автомашинд ногдуулсан татварыг 25 хувь болгож өсгөнө
Европын Холбооны гишүүн орнуудаас нийлүүлж буй суудлын автомашин ба ачааны автомашинд ногдуулсан татварын хэмжээг энэ долоо хоногт нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр нийгмийн сүлжээнд бичихдээ, татварыг 15 хувиас 25 хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн байна. Үүний шалтгаан нь, Вашингтонтой байгуулсан худалдааны хэлэлцээрүүдээ ЕХ мөрдөхгүй байгаа явдал ажээ. Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Япон, Өмнөд Солонгос, …
-
4 May
Хөл бөмбөгийн анхны ДАШТ-1930
2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө. Хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж …
-
4 May
“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ
Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” (The Devil Wears Prada) киноны үргэлжлэл анги нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүддээ шуугиан тарилаа. “Walt Disney” компанийн “20th Century Studios”-ийн бүтээл болох тус кино Хойд Америкийн 4150 кино театрын дэлгэцнээ гарч, АНУ, Канадын зах зээлээс 77 сая ам.доллар, олон улсын зах зээлээс 156.6 сая ам.долларын …
-
4 May
Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ тус улсын Үндсэн хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа ням гарагт дахин мэдэгджээ. Дайны дараах үндсэн хууль нь “цаг үеийн шаардлагатай уялдан тогтмол шинэчлэгдэж байх ёстой” гэж тэрбээр онцолсон байна. Японы Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан үндсэн хуулийн шинэчлэлийг дэмжигчдийн цуглаанд зориулан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Такаичи оруулж болох нэмэлт өөрчлөлтүүдийг олон нийтэд тууштай тайлбарлан таниулна гэдгээ дурджээ. …
-
4 May
“Delta” компани олон зуун нислэгээ цуцалжээ
АНУ-ын агаарын тээврийн томоохон компани болох “Delta Air Lines”-ын үйл ажиллагаанд саатал гарч, олон зуун нислэг цуцлагдаж, мянга гаруй нислэг хойшлогдсон нь тус улсын нисэхийн салбарын үйл ажиллагааны сул талыг харуулж, ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Үүний зэрэгцээ “Spirit Airlines” компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. “Delta Air Lines” компани дотоод үйл ажиллагаанд нь ноцтой доголдол гарсны улмаас тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд …
April, 2026
-
27 April
Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулав
НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 20-24-нд НҮБ-ын төв байранд боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Шадар сайд Т.Доржханд, “Дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал …
-
23 April
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо. Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл