Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгов

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тус улсын төвийн нутагт орших салютын үйлдвэрт олон хүний аминд хүрсэн хүчтэй дэлбэрэлт болсны дараа сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, бэртэж гэмтсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг даваа гарагт үүрэг болгожээ.

Дэлбэрэлт Хунань мужийн Чанша хотын харьяа Люянь хотод даваа гаргийн үдээс хойш 16:40 цагийн орчимд болсон байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, ослын улмаас олон хүн амь үрэгдэж, ихээхэн хохирол учирчээ.

Ши Жиньпин иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд гол салбаруудын эрсдэлийг илрүүлэн шалгах, аюул ослын хяналтыг чангатгах, нийтийн аюулгүй байдлын менежментийг сайжруулахыг уриалав. Тэрбээр мөн ослын шалтгааныг нэн даруй мөрдөн шалгаж, хариуцлага алдсан этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг даалгасан байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян ажлын байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж, томоохон осол гарахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныханд уриалжээ.

Одоогоор Хятадын Онцгой байдлын яамны ажлын хэсэг ослын газарт ажиллаж бөгөөд орон нутгийн аврагчид эрэн хайх, тусламж үзүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо

УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн …