АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм. “Би …
Гадаад мэдээ
February, 2023
January, 2023
-
26 January
Уулын цанын шинэ хатан хаан
Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …
-
23 January
“Канвон-2024” албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа
Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно. Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа. Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна. https://youtube.com/shorts/4V_U_Bg9ZVA?feature=share Цасны цэнхэр шил, улаан …
-
11 January
Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно
Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна. “Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалахад энэхүү алхам хувь нэмрээ оруулна” гэж Байгаль орчны сайд Тереза Коффи мэдэгджээ. Байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хувьд энэ хоригийг сайшааж …
-
11 January
Их Британийн хунтайж Харригийн бичсэн “Spare” дурсамж ном худалдаанд гарлаа
Их Британийн хунтайж Харригийн бичсэн дурсамж ном “Spare” өчигдөр худалдаанд гарсан юм. Тэгвэл энэхүү худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн олон хувь зарагдсан уран зохиолын бус сэдэвтэй ном болж, дээд амжилт тогтоожээ. Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадын зах зээлд Амазоны бестселлер болсон байна. Хунтайж Харри гэргий Меган Марклынхамт 2020 онд Их Британийн хааны ордноос явж, АНУ-ын Калифорнид шинэ амьдралаа эхэлсэн …
December, 2022
-
26 December
“Avatar: The Way of Water” кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ
Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, алдарт найруулагч Жеймс Камеруны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кино театруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ. Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кино театруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. Найруулагч Жеймс Камеруны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой …
-
25 December
БНСУ: Зул сараар Halloween-ын түүхийг давтахгүйг зорьж байна
Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийн олон орон жуулчдын хөл дарагдаад буй. Өмнөд Солонгос улс аялал жуулчлалын томоохон цэгүүдэд цугларсан олныг хянах зорилгоор цагдаагийн 600 гаруй албан хаагчийг дайчлан ажиллуулж байна. Тодруулбал, Сөүл хотын томоохон худалдааны дүүрэг Мёндонг, Пусан хотын Хаеундаэ далайн эрэг зэрэг нийт 37 байршилд 656 цагдааг дайчлах болжээ. Мөн үймээн самуунтай тэмцэх найман багийг дайчилж байна. Тус газруудад …
-
25 December
Японд их цас орсны улмаас 13 хүн нас барав
Японы ихэнх нутгаар өнгөрсөн Баасан гаригт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр цаг агаарын таагүй байдал Даваа гариг хүртэл үргэлжлэх аж. Хоккайдогийн Энгару хотод л гэхэд 24 цагийн дотор 80 см зузаантай цас оржээ. Энэ мэтчилэн олон хотод урьд өмнө орж байгаагүй их цас оров. Цаг агаарын таагүй байдлын улмаас 13 хүн амиа …
-
6 December
“Шэньжөү 14” сансрын хөлгийн нисгэгчид Бээжинд ирлээ
Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн газрын мэдээлснээр, “Шэньжөү 14” сансрын хөлгийн үүргээ амжилттай гүйцэтгэсэн нисгэгч Чен Дун, Лю Ян, Цай Шюже нар 2022 оны 12-р сарын 5-ны үүрээр нисэх онгоцоор Бээжинд эсэн мэнд газардлаа. Сансрын станцын нислэгийн ерөнхий удирдагчид болон гишүүд тэднийг нисэх буудалд хүрч угтан авчээ. Сансрын гурван нисгэгч Бээжинд ирснийхээ дараа тусгаарлалтын дамжлага, эмнэлгийн шинжилгээ, эрүүл мэндийн иж бүрэн …
November, 2022
-
29 November
Рэйнэр Матхар: Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг
Тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын түвшний зөвлөх, ХБНГУ-ын Хэссэн мужийн “Дугуй ширээний зөвлөл”-ийн гишүүн Рэйнэр Матхартай тус улс Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ыг хүүхэд багачууд, иргэддээ хэрхэн олгодог туршлага, үр дүнгийн талаар тодруулж ярилцлаа. Тэрээр манай улсад хоёр удаа ирж ажиллахдаа ТХБ-ыг монголын сургалтын системд оруулах концепцийг боловсруулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх гол хүч нь ТББ-ууд болохыг онцолж, санал дэвшүүлж буй. …
-
15 November
“ПАРИС-2024” олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцуулав
Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын наадмыг зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа. Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ. “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж …
-
4 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд …
-
4 November
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Драупади Мурму-д эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛД, “Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужид гүүр нурсны улмаас олон арван хүний эрдэнэт амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учирсанд Танд болон Танаар уламжлан амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Монголчууд бид …
October, 2022
-
20 October
Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов
БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо (ANOC)-ны Ерөнхий ассамблей хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо. Сонгуулийн санал хураалтад оролцсон …
-
4 October
Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо
Камбож улсын Пном Пен хотноо болж буй Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий ассамблейн үеэр 2029 оны Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг Саудын Арабад олголоо. Тус улс Азийн өвлийн наадмыг Арабын хойгийн баруун хэсгийн, далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт орших Сарават уулнаа зохион байгуулах өвөрмөц төсөл боловсруулсан нь бодит ажил болох эхний алхам ийнхүү тавигдаж байна. Саудын Араб улс тус …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл