Гадаадад байгаа монголчууд E-Mongolia-гаас үйлчилгээ авах боломжтой

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт нэвтрэлтийн систем шинэчлэгдэж, хэрэглэгчийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспортын зурагнаас харьцуулалт хийж царай таниулах хэлбэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой боллоо.

Царай танилтаар бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгчид нэг удаагийн кодоор Google/Microsoft гэх мэт Authenticator ашиглан нэвтрэх боломжтой болох юм.

Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа Монгол Улсын иргэд “E-Mongolia”-д нэвтэрч төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …