Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ

 Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг удирдах гол үүргийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио хүлээнэ гэж Bloomberg агентлаг нэрээ нууцалсан албан тушаалтны ярьсныг эш татан ням гарагт мэдээлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио бол куба гаралтай АНУ-ын иргэн бөгөөд Майами хотод Кубаас цагаачилж ирсэн гэр бүлд төрсөн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, Венесуэлийн газрын тосны салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа, Америкийн газрын тосны компаниуд тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоход “олон тэрбум ам.доллар” зарцуулна гэжээ.  Трампын баг одоогоор Венесуэлийг удирдах бүтцийг боловсруулж байгаа бөгөөд уг багт Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, Дотоодын аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Стивен Миллер, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар багтаж байгаа тухай нэрээ нууцалсан Америкийн өндөр албан тушаалтан The Wall Street Journal сонинд өгсөн мэдээлэлдээ дурджээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …