Б.Нетаньяху Болгарын Ерөнхий сайд Р.Радевт баяр хүргэв

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Болгарын Ерөнхий сайд Румен Радевтай утсаар ярьж, “Прогрессив Болгар” нам парламентын сонгуульд ялсанд, мөн шинэ Засгийн газар байгуулагдсанд баяр хүргэсэн тухай Болгарын Сайд нарын зөвлөлийн хэвлэлийн алба ням гарагт мэдээлжээ.

Сайд нар утсаар ярих үеэрээ мөн хоёр талын харилцааны асуудлуудлыг хэлэлцсэн байна.

“Прогрессив Болгар” намаас нэр дэвшсэн Румен Радевыг Ерөнхий сайдаар томилох асуудлаарх санал хураалтыг Болгарын парламент энэ сарын 8-нд явуулж, гишүүдийн 124 нь түүнийг томилохыг дэмжсэн бол 70 нь татгалзаж, 36 гишүүн түдгэлзсэн байна. Түүнчлэн түүний Засгийн газрын бүрэлдэхүүнийг 122 гишүүний саналаар баталсан байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ХОВД: Эко блокийн үйлдвэр ашиглалтад орлоо

Ховд аймагт орчин үеийн CLC технологид суурилсан, байгальд ээлтэй, эко блокийн үйлдвэрийг шинээр байгуулжээ. Тус …