АНУ-ын тавьсан нөхцөлүүдийг нийтэлжээ

Энхийн хэлэлцээний хоёр дахь үе шатны үеэр Ираны талд тавьсан Америкийн таван шаардлагын жагсаалтыг Ираны төрийн мэдээллийн “Fars” агентлаг ням гарагт Telegram сувагт нийтэлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал хоёрдугаар сарын 28-нд Израилтай хамтран эхлүүлсэн дайны явцад Иранд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа аж. Мөн Иранаас 400 кг баяжуулсан уран авах бодолтой байгаа бөгөөд тус улсад цөмийн байгууламжийн зөвхөн ганцхан цогцолбор ажиллуулахыг зөвшөөрч байна. Үүнээс гадна, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны царцаасан хөрөнгийн 25 хувийг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дайныг зогсоох асуудлыг хэлэлцээний явцтай шууд холбож байгаа аж.

Ираны эрх баригчдын үзэж буйгаар, ийм нөхцөлүүдийг тавьснаар АНУ дайны явцад хүрч чадаагүй зорилгодоо хүрэхийг оролдож байна. Мөн дээрх шаардлагуудыг биелүүлсэн ч гэсэн АНУ, Израилын зүгээс үзүүлэх “түрэмгийллийн аюул занал” хэвээр үлдэнэ гэж онцолжээ. Үүнтэй холбогдуулан Ираны засгийн газрын санхүүжилттэй “Mehr” агентлаг хэлэлцээ “мухардалд орсон” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …