Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын эхээр Туркт болох НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт мэдэгджээ.

Д.Трамп тус эвсэлд сэтгэл дундуур байгаа хэдий ч уг уулзалтад оролцоно гэж М.Рубио хууль тогтоогчдод мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Америкийн Нэгдсэн Улс НАТО-гийн гишүүн хэвээр байгаа бөгөөд бид эдгээр бүх асуудлыг хэлэлцэхээр Туркт очих болно. Ерөнхийлөгч өөрөө НАТО-гийн орнуудын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтад оролцож, бүх асуудлыг тодорхой болгоно” гэжээ.

“Долоодугаар сард Туркт болох ээлжит уулзалт НАТО-гийн түүхэн дэх хамгийн чухал уулзалт болж магадгүй гэж би бодож байна. Учир нь тэнд тодорхой болгож, цэгцлэх шаардлагатай хэд хэдэн асуудал бий” гэж М.Рубио хэлсэн байна.

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах давтамж нь тус эвслийн 77 жилийн түүхийн явцад янз бүр байж ирсэн боловч удирдагчид 2021 оноос хойш жил бүрийн зун уулзаж байгаа бөгөөд энэ жил долоодугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Туркийн нийслэл Анкара хотноо уулзана.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …