Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

Болгарын Гадаад хэргийн сайд Велислава Петрова Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таянитай Брюссель хотноо хэлэлцээ хийсэн тухай Болгарын ГХЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.

Европын Холбооны (ЕХ) Гадаад хэргийн зөвлөлийн хурлын үеэр болсон уг уулзалтын үеэр сайд нар “Коридор №8” төслийг хэрэгжүүлэх, тээвэр, эрчим хүчний холболтыг сайжруулах болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.

Уулзалтын эхэнд А.Таяни В.Петровад Болгарын Гадаад хэргийн сайдын албанд томилогдсонд баяр хүргэжээ.

Сайд нар Европын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлэлээр ЕХ-ны хүрээнд хийж буй хоёр талын хамтын ажиллагааг, мөн ЕХ-ны 2028-2034 оны Олон жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого, нэгдмэл байх бодлогын санхүүжилт, гүйцэтгэх үүргийг хэвээр хадгалах асуудлаар санал солилцжээ.

Түүнчлэн В.Петрова сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, тус улсын Ерөнхий сайд Румен Радев хилийн чанадад хийх анхны ажлын айлчлалаа Германы Берлин хотоос эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …