Иранаас ирүүлсэн хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайвны хэлэлцээ хийх саналынх нь хариуд  ирүүүлсэн Ираны хариуг “огт хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.

“Ираны төлөөлөгчид гэгч хүмүүсээс” ирүүлсэн хариуг дөнгөж сая уншлаа хэмээн Д.Трамп олон нийтийн сүлжээндээ бичээд, Ираны талын хариу түүнд таалагдахгүй байгаа учир “ОГТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ” гэж мэдэгджээ. Тэрбээр эдгээр үгийг том үсгээр бичээд, өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Ираны тал баасан гараг гэхэд хариугаа өгнө гэж найдаж байгаагаа Д.Трамп мэдэгдэж байсан бол Ираны тал эцсийн хугацаа, тулган шаардалтад санаа зовохгүй байгаа гэж онцолж байсан юм.

Ираны эрх баригчид зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистанд хариугаа илгээсэн тухай тус улсын төрийн мэдээллийн агентлаг ням гарагт  мэдээлжээ. Ираны талын тавьсан хариу саналд фронтын бүх шугамын дагуу, ялангуяа Ливанд дайныг зогсоох, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах талаар тусгасан гэдгийг тус улсын төрийн телевиз болон бусад хэвлэл мэдэгдсэн байна.

АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райттай ярилцах үеэрээ CBS телевизийн сэтгүүлч Иранаас ирүүлсэн хариуны талаар асуухад тэрбээр “Энэ бүхэн хаана хүрээд дуусахыг бид мэдэж байгаа боловч биднийг тэнд хүргэх замыг хараахан мэдэхгүй байна” гэж хариулжээ.

Үүний зэрэгцээ Ираны тал Персийн булангийн орнуудад цохилт өгсөөр байна. Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Иранаас хөөргөсөн хоёр нисгэгчгүй аппаратыг агаарын довтолгооноос хамгаалах хүчин амдан сөнөөсөн байна. Мөн ням гаргийн үүрээр Кувейтын агаарын орон зайд “дайсагнасан хэд хэдэн дроныг” илрүүлж, тогтоосон журмын дагуу зохих арга хэмжээ авсан гэж тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг …