НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ойн форумын 21 дүгээр чуулган (UNFF21) Нью-Йорк хотноо энэ сарын 11-ний өдөр эхэлж, “Дэлхийн ойн зорилтуудын 2026 оны тайлан”-г танилцууллаа.

Энэ удаагийн чуулганаар дэлхийн ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцэж байна. Тайланд дурдсанаар 2015–2025 онд дэлхий даяар 40 сая га ой устсан бөгөөд тогтвортой ойн менежментийн санхүүжилтийн хэрэгцээ өндөр хэвээр байгааг онцолжээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож

-Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаар

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн

-Ойн доройтол, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Болгар, Италийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хэлэлцжээ

Болгарын Гадаад хэргийн сайд Велислава Петрова Италийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Антонио Таянитай …