Паралимпын наадамд оролцож буй манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих …
Спорт
August, 2021
-
27 August
“Цэргийн ралли-2021”: Медалийн буухиа үргэлжилсээр
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Тува Улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа хэдий ч, олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай ижил түвшинд өрсөлдөж байна. Багийн ахлагчаар ЗХЖШ-ын МТГ-ын даргын орлогч, Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар …
-
27 August
МҮОХ-ны чуулган арваннэгдүгээр сарын 30-нд болно
Монголын Үндэсний Олимпын Хорооны бүх гишүүдийн хурал өчигдөр цахимаар болон танхимаар явагдлаа. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байлаа. Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг …
-
26 August
Олимпын медальтнуудыг МҮОХ-ны “АЛТАН ОД” одонгоор шагнаж, ОУОХ-ны энгэрийн тэмдгийг нь гардууллаа
“Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олимпын медальтны энгэрийн тэмдгийг нь гардуулан өгч, МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшуулах ёслол өнөөдөр /2021.08.26/ Olympic house-д боллоо. Энэхүү ёслолд олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин-2008” олимпын наадмын аварга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд биечлэн оролцсон бол МҮОХ-ны …
-
24 August
Өнөөдөр паралимпийн наадам нээлтээ хийнэ
Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпд 159 улс оролцсон талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос …
-
23 August
“Токио-2020” Паралимпийн Монголын багийн тугчаар А.Мөнхбат, Д.Сэлэнгээ нар сонгогдлоо
Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс ес дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Токио-2020” зуны Паралимпийн XVI наадмыг зoхион байгуулах гэж байна. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпийн хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпийн XVI наадамд бадминтон, таэквондогийн спортын төрлөөр анх удаагаа оролцож байгаа аж. Паралимпийн XVI наадамд оролцох Монгол …
-
23 August
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг гавьяат тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ
Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг хүндийн өргөлтийн тамирчин, олимпын IV байрын шагналт М.Анхцэцэгийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны түнш “Скайтел” групп М.Анхцэцэгийг болон хүндийн өргөлтийн спортыг “Парис-2024” олимпын наадамд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн ирэх арваннэгдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотноо зохиогдох хүндийн өргөлтийн ДАШТ-д …
-
20 August
Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгөн медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Б. Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялсан. Тэгвэл өчигдөр шигшээ барилдаанд “Буэнос …
-
20 August
М.Мөнхгэрэл өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо
Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. ДАШТ-д зодоглосон 2019 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин спортын мастер М.Мөнхгэрэл хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Тэрбээр 55 кг-ын жинд 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билимбек Кызыд 4:6-гаар ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар өчигдөр үдээс өмнө дагахад АНУ-ын Пэйтон Строудыг 10:0-ээр хүрэл медалийн …
-
20 August
Паралимпийн наадамд оролцох баг тамирчид Токио хотыг зорилоо
“Токио-2020” паралимпийн наадамд оролцох тамирчдын эхний баг өнөөдөр Япон улсын Токио хотыг зорилоо. Пара байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөхийн тамирчин дасгалжуулагч, сэтгүүлчид, албаныхан болон шүүгчид тэргүүтэй 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Япон улсыг зорьж байна. Монголчууд энэ удаагийн паралимпийн наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, тэквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпийн …
-
19 August
МҮОХ: Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн өдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлж, мөнгөн урамшуулал олгосон
“Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, жүдоч Сайед Моллайгийн ярилцлагатай холбоотойгоор Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ноос ТАЙЛБАР хийлээ. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. Олимпын мөнгөн медальт Сайед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа төр засаг болоод МҮОХ-нд гомдолтой байгаагаа өгүүлжээ. Энэхүү асуудалд гарсан үл ойлголцлыг залруулах үүднээс дараах тайлбарыг хийе. Сайед Моллайг мөнгөн медаль хүртсэн тэрхүү баярт өдөр МҮОХ-ны удирдлагууд штабтаа …
-
19 August
Ц.Шаравжамц:Сайед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Сайед Моллайтай холбоотой асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр /2021.08.19/ мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн …
-
19 August
Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд оролцоно
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ. “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох …
-
19 August
Чөлөөт бөх:Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана
2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б. Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр /2021.08.19/алтан медалийн төлөө барилдана. 55 кг-д …
-
16 August
Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп 3 өрөө байр бэлэглэлээ
Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “Эрхэт Монгол” групп “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг “Баярлалаа, маш их баяртай байна. Миний ард маш олон хүн бий. Бүх хүмүүсийн зүтгэл шингэсэн амжилтыг минь үнэлсэн хамгийн том шагнал. Энэ бол тамирчин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл