Спорт

September, 2021

  • 13 September

    Азийн олимпын зөвлөл БНАСАУ-ын эрхийг түр түдгэлзүүллээ

    ОУОХ-ноос Токиогийн олимпод баг тамирчдаа илгээгээгүй БНАСАУ-ын ҮОХ-ны эрхийг 2022 он дуустал түр түдгэлзүүлсэн. Ингэснээр Умард Солонгосын тамирчид ирэх хоёрдугаар сард зохиогдох Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхгүй болоод байв. Тэгвэл Азийн олимпын зөвлөл ОУОХ-ны шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлж, тус улсын ҮОХ-ны эрхийг мөн 2022 он дуустал түдгэлзүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тус улс Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулах бүх төрлийн …

  • 13 September

    PUBG Mobile тэргүүтэй найман төрөл Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

    Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарлалаа. Е sport-ынхон Азийн наадамд PUBG Mobile, Dota 2, Hearthstone, League of Legends, FIFA, Street Fighter V, Arena of Valor, Dream of the Three Kingdoms 2 гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх нь. Спортын төрлүүдээ эрт зарласан нь оролцох …

  • 9 September

    Э.Бадар-Ууган: 13 настайдаа боксоор хичээллэж эхэлснээс хойш бэлтгэлдээ бүхнээ зориулдаг байлаа

    АНЭУ-ын нийслэл Дубай хотноо наймдугаар сарын 17-30-ны өдрүүдэд боксын өсвөр үе, залуучуудын Азийн АШТ явагдсан. 15 орны 269 ширэн бээлийтэн өрсөлдсөн тэрхүү тэмцээнээс О.Түвшинзаяа мөнгө, М.Цэцэгдарь, О.Есөнхүслэн, Д.Гэрэлсайхан нар хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагч Ж.Еркиний хамт МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан баяр хүргэж, хувиасаа гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Э.Бадар-Ууган …

  • 9 September

    “Шантоу-2021” Азийн залуучуудын наадмыг нэг жилээр хойшлууллаа

    Азийн залуучуудын 3-р наадам ирэх арваннэгдүгээр сарын 20-28-нд Хятадын өмнөд хэсгийн Шантоу хотноо болох байсан. Гэвч коронавирусийн цар тахал хэвээр байгаа тул наадмыг нэг жилээр хойшлуулж, 2022 оны арванхоёрдугаар сард явуулах шийдвэрийг Азийн олимпын зөвлөл, Хятадын ҮОХ, наадмын зохион байгуулах хорооноос гаргасан байна. Гэхдээ наадмын албан ёсны нэр нь “Шантоу-2021” хэвээр байх юм. Тус наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 …

  • 7 September

    Чөлөөт бөх: “Осло-2021″ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид тодорлоо

    Монголын чөлөөт бөхийн холбоо “Осло-2021” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд” академийн “Champions Camp”-д зохион байгууллаа. Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм. Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн залуу …

  • 6 September

    Паралимп:16 дахь удаагийн наадамд 4403 тамирчин оролцсон нь дээд амжилт болж бүртгэгдлээ

    Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэл Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр хөшгөө хаалаа. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт (Ази тивдээ 15-д) жагссан билээ. Ингээд паралимпын наадамтай холбоотой онцлох тоон үзүүлэлтийг хүргэе. 2 спорт Тамирчид спортын 22 төрөлд медальтнаа тодруулсан. Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх …

  • 6 September

    Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр Х.Нямбаатарыг сонголоо

    Монголын боксын холбооны бага хурал өчигдөр /2021.09.05/Тусгаар тогтнолын ордонд боллоо. Уг хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгов. Мөн дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, В.Ганзориг, М.Баянмөнх нарыг сонгосон байна. Өмнө нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байсан. Харин 2020 оны долдугаар сард УИХ-ын …

  • 6 September

    Токиогийн Паралимпийн XVI наадам өндөрлөлөө

    Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан Паралимпийн XVI наадам өчигдөр /2021.09.05/ өндөрлөлөө. Хаалтын ёслолын үеэр тамирчид улс орныхоо далбааг барин жагссан бөгөөд энэхүү жагсаал дүрвэгсдийн багийнхнаар эхэлжээ. Түүнчлэн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан ч хурд хүчээ сорьсон Афганистаны тамирчид ч мөн жагссан байна. Паралимпийн хаалтын ёслолын үеэр бүжигчид хүмүүсийн ялгаатай байдал, эв нэгдлийг харуулсан бүжгийн үзүүлбэр толилуулжээ. Токио хотын …

  • 3 September

    Байт харваа: Н.Мөнхбаатар олимпын аваргад дийлдэв

    Пара байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо. Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв. Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд, байтын хоёр холимог хосын төрөлд …

  • 2 September

    Байт харваа:ОУХМ Д.Сэлэнгэ дэлхийн аваргад ялагдав

    Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав. Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, Польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд …

  • 2 September

    Таеквондочид дагах тулаанд ялалт байгууллаа

    Паралимпийн наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа. Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах …

  • 2 September

    Ази тивийн оюутны аварга шалгаруулах 2021 оны шатрын онлайн тэмцээн болно

    Азийн оюутны спортын холбоо, Индонезийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын 2021 оны онлайн III тэмцээнийг энэ сарын 2-12-нд Индонезийн Гунадарма хотноос удирдан зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Малайз, Монгол, Оман, Саудын Араб, Сингапур, Шриланка, Тайланд, АНЭУ зэрэг 13 улсын эрэгтэй 50, эмэгтэй 41 шатарчин оролцохоор боллоо. …

  • 1 September

    П.Энхманлай улсын дээд амжилтыг шинэчиллээ

    Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа. Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундийн үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 …

August, 2021

  • 31 August

    Буудлага:З.Ганбаатар 16-р байрт шалгарлаа

    Паралимпийн наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалаар үргэлжилж байна. Урьдчилсан шатанд 27 тамирчин онч сориход З.Ганбаатар 556 оноогоор (91, 89, 92, 95, 97, 92) 16-р байрт шалгарав. Тэрбээр финалд наймдугаар байраар шалгарсан тамирчнаас найман оноо дутуу авчээ. Шигшээ наймд Энэтхэгийн хоёр, Хятадын гурав болон Узбекистан, Польш, Оросын тамирчид шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөхөөр болов. Финалын …

  • 31 August

    Vitality Running World Cup-д Монгол Улсын баг “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриатай оролцоно

    Дэлхийн 200 гаруй улс орон оролцдог цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах Vitality Running World Cup 9-р сарын 21-нээс 10-р сарын 10-ны хооронд зохиогдох гэж байна. Энэ жилийн Монгол улсын багийн ахлагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, албан ёсны зохион байгуулагчаар Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel ажиллахаар болжээ. Vitality Running World Cup-н анхны …